22 Хамраараа амьсгалдаг хүнийг хүндлэхээ боль. Учир нь тэр хир үнэтэй юм бэ?
22 Хамартаа амьсгал нь байдаг Хүмүүнд хандахаа боль. Юуны учир тэр хүндлэгдэх ёстой гэж?
ЭЗЭН Бурхан тоос шорооноос хүнийг бүтээж, амин амьсгалыг хамраар нь үлээж оруулахад, хүн амьд оршигч болжээ.
Хуурай газар дээрх хамартаа амийн сүнсний амьсгаатай бүхэн үхэв.
Миний дотор амь хийгээд хамрын нүхэнд минь Түүний амьсгаа байсаар байх хугацаанд
Ноёдод бүү итгэ, Авралгүй хүний хүүд ч бүү итгэ.
Харц ард бол хоосон, язгууртнууд бол худал юм. Дэнслэн үзвээс тэд нийлээд амьсгалаас ч хөнгөн.
Хүн гэгч юу болоод Та түүнд санаа тавьж, Хүний хүү гэгч юу болоод Та түүнийг халамжилна вэ?
Үзэгтүн, үндэстнүүд бол хувин доторх дусал мэт хийгээд дэнсэн дээрх тоосны ширхэг мэт тооцогддог. Үзэгтүн, Тэр арлуудыг нарийн тоос мэт өргөнө.
Бүх үндэстэн Түүний өмнө юу ч биш, тэд Түүнд утгагүй, хэрэггүй юм мэт үнэлэгддэг.
“Би, зөвхөн Би Өөрөө та нарыг Тайвшруулагч мөн. Үхмэл хүнээс айн, өвс мэт бүтээгдсэн хүний хөвгүүнээс эмээдэг чи хэн бэ?
ЭЗЭН ингэж айлдаж байна. “Хүн төрөлхтөнд итгэж, бие махбодыг өөрийн хүч чадлаа болгодог бөгөөд зүрх сэтгэл нь ЭЗЭНээс эргэдэг хүн хараагдсан билээ.
Одоо бид ихэмсэг хүнийг ерөөгдсөн гэж дуудна. Хорон мууг үйлдэгчид зөвхөн босгон бариад зогсохгүй тэд бас Бурханыг сорьж, зугтан явдаг» гэдэг”.
Амь чинь маргааш ямар байхыг та нар мэдэхгүй. Учир нь та нар хэсэг зуур үзэгдээд дараа нь алга болох уур манан шүү дээ.