Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Исаиа 2:21 - Ариун Библи 2004

21 Энэ нь ЭЗЭН газрыг донсолгохоор босоход, Түүний жавхлант сүр хүч, аймшгийн өмнө хүмүүс хадны агуй, хавцлын ан цав уруу орохын тулд ажээ.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

21 Энэ нь ЭЗЭН газрыг донсолгохоор босоход Түүний жавхлант сүр хүч, аймшгийн өмнө Хүмүүс хадны агуй, хавцлын ан цав уруу орохын тулд ажээ.

Onani mutuwo Koperani




Исаиа 2:21
12 Mawu Ofanana  

Харь хүмүүс зүрх алдаж, цайзаасаа чичрэн гарч ирдэг.


Тиймээс тэд аймшигт хөндийнүүдэд, газрын болон хадны нүхнүүдэд амьдардаг.


Тэрээр газар дэлхийг ч байрнаас нь сэгсэрч, баганануудыг нь ганхуулдаг.


Миний цог жавхлан өнгөрөх үед Би чамайг хадны хөндийд оруулж, Өөрийгөө өнгөрөх хүртлээ чамайг мутраараа халхална.


Хадны хавцал, өгсүүр цохионы нуувчинд буй тагтаахан минь ээ, надад төрхөө үзүүлж, дуу хоолойгоо сонсгооч. Учир нь дуу хоолой чинь амттай, төрх чинь дур булаам сайхан аж.


ЭЗЭНий аймшиг, Түүний жавхлант сүр хүчнээс зугтаж, хавцалд шургаж, шороонд нуугдагтун.


ЭЗЭН газрыг донсолгохоор босоход, Түүний жавхлант сүр хүч, болон аймшгийн өмнө хүмүүс хадны агуй, газрын гав уруу орно.


Аймшгийн дуунаас зугтагч нь нүхэнд унана. Нүхнээс авиран гарагч нь занганд орно. Учир нь орой дээрх цонхнууд нээгдэж, дэлхийн сууриуд ганхаж байна.


“Одоо Би босно” гэж ЭЗЭН айлдаж байна. “Одоо Би өргөмжлөгдөнө. Одоо Би өргөгдөнө.


Тэд бүгдээрээ ирж, эзгүй хөндий, хавцал цохионы өнцөг, бүх л үүргэнийн бут болон устай бүх газарт сууна.


Үзэгтүн, Би олон загасчдыг дуудан ирүүлж байна” гэж ЭЗЭН тунхаглаж байна. “Тэд тэднийг загасчилна. Дараа нь Би олон анчдыг дуудан ирүүлж, тэд тэднийг уул, толгод бүрээс, хадны ан цаваас агнана.


Бас Израилийн нүгэл болох Авены мөргөлийн өндөрлөгүүд нураагдах болно. Тэдний тахилын ширээнүүд дээр үүргэнэ, халгай ургана. Тэгээд тэд уулсад хандан “Биднийг нөмөр” гээд, толгодод хандан “Бидэн дээр уна” хэмээн хэлэх болно.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa