Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Исаиа 2:18 - Ариун Библи 2004

18 Шүтээнүүд оргүй алга болно.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

18 Шүтээнүүд оргүй алга болно.

Onani mutuwo Koperani




Исаиа 2:18
16 Mawu Ofanana  

Тэр өдөр хүний бардамнал нь номхтгогдож, хүмүүсийн ихэмсэг зан нь басамжлагдахад, ЭЗЭН ганцаараа өргөмжлөгдөнө.


Одоо харагтун. Морьтой цэргүүд, тэрэгтэй хүн ирж явна”. Нэг нь “Вавилон унав, унав. Түүний бурхдын бүх хөрөг газар сайгүй хэвтэнэ” гэж өгүүлнэ.


Үүгээр Иаковын нүгэл нь уучлагдана. Энэ нь түүний нүглийг зайлуулсны бүх үр дүн болно. Тэрээр тахилын ширээний бүх чулууг бутарсан шохойн чулуу мэт болгоход Ашерагийн модон шон болон утлагын тахилын ширээ тогтохгүй.


Бел бөхийж, Небо унана. Араатан ба адгуус тэдний шүтээнүүдийг ачин явна. Та нарын үүрч явсан шүтээн ядарсан адгууснуудад хүнд ачаа болжээ.


Чи тэдэнд “Тэнгэрүүд ба газрыг бүтээгээгүй бурхад газар дэлхийгээс болон тэнгэрүүдийн доороос устах болно” гэж хэл.


Тэд дэмий хоосон, доог тохууны бүтээл. Шийтгэлийнхээ цагт тэд устана.


Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. «Би бас шүтээнүүдийг эвдэж, Мемфисээс хөргүүдийг үгүй болгоно. Египетийн нутагт дахин ноён гарахгүй. Би Египетийн газарт айдсыг өгөх болно.


Тэгээд Би та нарын дээр цэвэр ус цацаж, та нар цэвэр болно. Би та нарыг хамаг хир буртгаас чинь болон хамаг шүтээнүүдээс чинь цэвэрлэх болно.


Тэд хойшид өөрсдийн шүтээнүүд, өөрсдийн бузар зүйлс болон өөрсдийн аливаа гэм нүглээр өөрсдийгөө бузарлахгүй. Харин нүгэл үйлдсэн тэдний оршин сууж буй газруудаас нь тэднийг Би аварч, тэднийг цэвэрлэх болно. Тэд Миний ард түмэн болж, Би тэдний Бурхан болно.


Та нарын бүх оршин суух газруудад хотууд балгас болж, мөргөлийн өндөрлөгүүд хоосорно. Энэ нь танай тахилын ширээнүүд хаягдан эзгүйрч, та нарын шүтээнүүд эвдрэн эцэс болж, та нарын утлагын тахилын ширээнүүд цавчигдан унаж, та нарын ажлууд арчигдахын тулд юм.


Ефраим аа, Би шүтээнүүдтэй ямар хамаатай вэ? Хариу өгч, чамайг харгалзсан нь Би билээ. Би бол саглагар нарстай адил юм. Надаас чиний үр жимс гарна.


Түүний бүх шүтээн нь бяцлагдаж, олсон бүгд нь галаар шатаагдана. Түүний бүх хөргийг нь би устгана. Учир нь тэр эдгээрийг янхны ашгаас цуглуулсан учир тэдгээр нь янхны ашиг уруугаа буцна.


Би та нарын сийлмэл хөргүүдийг, та нарын дундаас нандин баганануудыг тастах болно. Тийнхүү та нар цаашид гарынхаа бүтээлд бөхийхөө болино.


“Би хүн ба амьтныг бүрэн арчих болно. Би тэнгэрийн шувуудыг, далайн загаснуудыг, балгаснуудыг хилэнцтэний хамт бүрэн арчих болно. Би газрын гадаргуунаас хүнийг таслах болно” гэж ЭЗЭН тунхаглаж байна.


ЭЗЭН тэдэнд аймшигтай байх болно. Учир нь Тэр дэлхийн бүх бурхдыг тураана. Далайн бүх эрэг дэх үндэстнүүд өөрсдийнхөө газраас ЭЗЭНд бөхийх болно.


“Тэр өдөр ийм зүйл болно” гэж түмэн цэргийн ЭЗЭН тунхаглаад “Би шүтээнүүдийн нэрсийг тэр нутгаас тастах болно. Тэд цаашид дурсагдахгүй. Би мөн эш үзүүлэгчид болон бузар сүнсийг тэр нутгаас зайлуулна.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa