Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Исаиа 19:18 - Ариун Библи 2004

18 Тэр өдөр Египетийн нутгийн таван хот Канааны хэлээр ярьж, түмэн цэргийн ЭЗЭНд тангараг өргөнө. Энэ хотуудын нэг нь Сүйрлийн Хот гэдэг нэртэй.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

18 Тэр өдөр Египетийн нутгийн таван хот Канааны хэлээр ярьж, түг түмдийн ЭЗЭНд тангараг өргөнө. Энэ хотуудын нэг нь Нарны хот хэмээн нэрлэгдэнэ.

Onani mutuwo Koperani




Исаиа 19:18
15 Mawu Ofanana  

Бүх дэлхий нэг хэлтэй, нэг аялгуутай байлаа.


өөрсдийнхөө садан төрөлтэй, сурвалжтануудтайгаа нийлж хараан тангарагласан нь “Бид Бурханы зарц Мосегээр өгөгдсөн Бурханы хуулийг дагаж, мөн бидний Эзэн БУРХАНы бүх тушаал, зарлиг, тогтоолыг сахин биелүүлье.


Дээдсүүд Египетээс гарч ирнэ. Етиоп гараа Бурхан уруу хурдан сунгана.


Тэр өдөр Эзэн мутраа хоёр дахь удаагаа дахин сунгаж, Ассири, Египет, Патрос, Куш, Елам, Шинар, Хамат болон далайн арлуудаас Өөрийн ард түмнээс үлдсэн үлдэгсдийг буцааж авна.


ЭЗЭН Иаковыг өрөвдөн, Израилийг дахин сонгож, тэднийг төрөлх нутагт нь суурьшуулна. Дараа нь харийн хүмүүс тэдэнтэй нийлж, Иаковын гэрт нэгдэнэ.


Тэр өдөр Египетийн нутгийн төвд ЭЗЭНд тахилын ширээ засагдах бөгөөд хил хязгаарынх нь дэргэд ЭЗЭНд багана босгогдоно.


Тэгээд ЭЗЭН Өөрийгөө Египетэд мэдүүлж, тэр өдөр египетчүүд ЭЗЭНийг мэдэх болно. Тэр ч байтугай тэд тахил, өргөл өргөн мөргөж, ЭЗЭНд андгайлан, түүнийгээ биелүүлнэ.


Харин тэр өдөр хүний бардам харц басамжлагдаж, хүний ихэмсэг зан номхтгогдож, ЭЗЭН ганцаараа өргөмжлөгдөнө.


Тэр өдөр мөн их бүрээ татна. Ассирийн нутагт мөхөж байсан, Египетийн нутагт цацагдсан хүмүүс ирж, Иерусалимын ариун уулан дээр ЭЗЭНд мөргөнө.


Яагаад гэвэл дэлхий дээр ерөөгдсөн хүн нь үнэний Бурханаар ерөөгдөнө. Дэлхий дээр тангараглагч нь үнэний Бурханаар тангараглана. Учир нь урьдын зовлонгууд мартагдаж, Миний хараанаас нуугдсан.


Тэгээд тэд Миний хүмүүст Баалаар тангараглахыг заасан шиг, «ЭЗЭНий амьд буйгаар тангараглаж байна» гэж Миний нэрээр тангараглан, Миний хүмүүсийн замуудыг үнэхээр сурвал, тэд Миний хүмүүсийн дунд босгогдоно.


Дараа нь Би ард түмнүүдэд ариусгагдсан уруулыг өгнө. Тэгснээр тэд бүгд мөр зэрэгцэн Түүнд үйлчлэхээр ЭЗЭНий нэрийг дуудах юм.


«Тэр өдөр олон үндэстнүүд өөрсдийгөө ЭЗЭНтэй холбож, Миний ард түмэн болно. Тэгээд Би та нарын дунд оршиж, түмэн цэргийн ЭЗЭН Намайг та нар уруу илгээснийг та нар мэдэх болно.


ЭЗЭН Бурханаасаа айн эмээж, Түүнд зарагдан, Түүнээс зууран, Түүний нэрээр тангарагла.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa