Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Исаиа 19:13 - Ариун Библи 2004

13 Зоаны ноёд мунхаглан үйлдэж, Мемфисийн ноёд хууртагдлаа. Овгуудынх нь булангийн чулуу бологсод Египетийг төөрүүлэв.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

13 Зоаны ноёд мунхаглан үйлдэж, Мемфисийн ноёд хууртагдлаа. Овгуудынх нь булангийн чулуу бологсод Египетийг төөрүүлэв.

Onani mutuwo Koperani




Исаиа 19:13
14 Mawu Ofanana  

Үнэхээр Зоаны ноёд мунхаг хүмүүс болов. Фараоны хамгийн мэргэн зөвлөгчдийн зөвлөгөө ч тэнэг болов. “Би мэргэний хүү, эртний хаадын хүү” гэж чи Фараонд яаж хэлж чадах юм бэ?


Мөн Мемфис болон Тапанхесийн эрчүүд чиний толгойн титмийг хусав.


Египетийн нутагт буюу Мигдол, Тахпанхес, Мемфис болон Патросын нутагт амьдарч буй бүх иудейчүүдийн төлөө Иеремиад үг ирж,


“Египетэд тунхаглаж, Мигдолд зарлаж, мөн Мемфис болон Тахпанхест тунхагла. Хэлэхдээ «Зогсож, өөрийгөө бэлэн байлга. Учир нь илд чиний эргэн тойрныг залгив» гээрэй.


Египетэд сууж байгаа охин оо, ачаа тээшээ цөллөгт бэлд. Учир нь Мемфис зэлүүд газар болно. Тэр нь шатаж, оршин суугчидгүй болно.


Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. «Би бас шүтээнүүдийг эвдэж, Мемфисээс хөргүүдийг үгүй болгоно. Египетийн нутагт дахин ноён гарахгүй. Би Египетийн газарт айдсыг өгөх болно.


Би Патросыг хоосруулж, Зоанд гал тавьж, Тебест шүүлтийг буулгана.


Би Египетэд гал тавина. Син нь зовлон зүдгүүр дотор тарчлах болно. Тебес эвдэрч, Мемфис нь өдөр бүр гай гамшигтай байх болно.


Учир нь харагтун, сүйрлээс болж тэд явах болно. Египет нь тэднийг цуглуулан авч, Мемфис тэднийг булшилна. Тэдний мөнгөн эрдэнэсийг хогийн ургамал эзлэн авч, тэдний майхнууд үүргэнээр дүүрэх болно.


Тэднээс булангийн чулуу, тэднээс майхны гадас, тэднээс тулааны нум, тэднээс аливаа захирагч бүгдээрээ хамт ирэх болно.


Би түүнийг хардаг, харин одоо биш. Би түүнийг үздэг, харин ойр биш. Иаковаас од гарч ирэн, Израилиас очирт таяг босож, Моабын магнайг нэвт цөмлөн, Шетийн бүх хөвгүүдийг нураана.


Мэргэн гэж хэлдэг атлаа тэд мунхаг болсон бөгөөд


Тиймээс итгэгч та нарт энэ нь үнэт. Харин үл итгэгчдэд “Барилгачдын голсон чулуу нь булангийн чулуу болов”


Саул —Ард олны ахлагчид аа, та нар бүгд ойртон ирэгтүн. Энэ нүглийг өнөөдөр яаж үйлдсэнийг шалгаж үз.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa