Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Исаиа 19:12 - Ариун Библи 2004

12 Тэгвэл танай мэргэн хүмүүс хаана байна? Түмэн цэргийн ЭЗЭН Египетийн эсрэг юу төлөвлөснийг тэд ойлгож мэдээд та нарт хэлэг.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

12 Тэгвэл танай мэргэн хүмүүс хаана байна? Түг түмдийн ЭЗЭН Египетийн эсрэг юу төлөвлөснийг Тэд ойлгож мэдээд та нарт хэлэг.

Onani mutuwo Koperani




Исаиа 19:12
13 Mawu Ofanana  

Түмэн цэргийн ЭЗЭН тангараглан, “Үнэхээр Миний бодсон хэрэг биелж, Миний төлөвлөсөн ёсоор үйл бүтнэ.


Хэн Над шиг юм бэ? Тэр нь үүнийг зарлаж, тунхаглаг. Тийм ээ, Би эртний хүмүүсийг буй болгосноос хойшхыг тэр Надад дэс дараагаар нь тоочигтун. Ирээдүйн юмсыг болон цаашид юу болох талаар тэр тэдэнд зарлаг.


Өөрийнхөө нүдэнд мэргэн болж, өөрсдийнхөө бодолд ухаалаг байгчид гаслантай яа!


Өөрсдөдөө зориулан бүтээсэн бурхад чинь хаана байна вэ? Зовлонгийн чинь цагт тэд чамайг аварч чадах юм бол, тэд босоцгоог. Учир нь, өө Иуда, хотуудын чинь тоогоор чиний бурхад байдаг билээ.


ЭЗЭН тунхаглаж байна. “Тэр өдөр Би мэргэн хүмүүсийг Едомоос, ухаантнуудыг Есавын уулаас устгахгүй гэж үү?


Учир нь Судар Фараонд «Өөрийнхөө хүчийг чамаар үзүүлэхийн тулд, мөн Миний нэр бүх дэлхий даяар тунхаглагдахын тулд чухам энэ л зорилгоор Би чамайг босгов» гэж айлджээ.


Мэргэн хүн хаана байна? Хуулийн багш хаана байна? Энэ үеийн маргалдагч хаана байна? Бурхан энэ ертөнцийн мэргэн ухааныг мунхаг болгоогүй гэж үү?


Зебул түүнд —Чиний “Абимелех гэгч хэн юм бэ? Юуны учир бид түүнд зарагдах ёстой вэ?” хэмээн өгүүлсэн бардамнал одоо хаачсан бэ? Чиний басамжилсан хүмүүс чинь эд биш үү? Одоо гарч очоод, тэдэнтэй тулалдагтун гэв.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa