10 Түүний багананууд бяцлагдан, хөлсний бүх ажилчид санаа сэтгэлээр унана.
10 Багананууд нь бяцлагдан Хөлсний бүх ажилчин сэтгэлээр унана.
Иосефыг өглөөгүүр тэдэн дээр орж ирээд харахад тэд их гунигтай болсон байв.
Хэрэв сууриуд устгагдвал Зөв шударга хүн юу хийж чадах вэ?
ЭЗЭН Мосед —Чи Ааронд “Таягаа авч, гараа Египетийн усан дээгүүр, тэдний гол мөрөн, горхи, цөөрөм, бүх усан сангууд дээгүүр сунга. Тэдгээр нь бүгд цус болог. Египетийн бүх нутаг даяар модон, чулуун саванд цус байх болно” гэж хэл хэмээн айлдав.
ЭЗЭН Мосед —Ааронд “Таягтай гараа гол мөрөн, горхи, цөөрмүүдийн дээгүүр сунгаж, Египетийн нутагт мэлхий оруул” гэж хэл хэмээв.
Чиний эзэмшихээр очих гэж байгаа тэр газар бол чиний гарч ирсэн Египетийн газар нутагтай адилгүй. Египетэд та нар үр суулгаад, ногооны талбай мэт хөлөөрөө усалдаг байсан.