Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Исаиа 18:2 - Ариун Библи 2004

2 Тэд тэнгисээр, усны мандал дээрх хулсан саванд элч нарыг илгээдэг. Шуурхай элч нар аа! Өндөр нуруутай, зөөлөн арьстай, хол ойрыг айлгасан ард түмэн уруу, гол мөрнөөр хуваагдсан газрын хүчирхэг дарангуйлагч үндэстэн уруу явагтун.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

2 Тэд тэнгисээр, усны мандал дээрх хулсан завиар Элч нарыг илгээдэг. Шуурхай элч нар аа! Өндөр нуруутай, зөөлөн арьстай, Хол ойрыг айлгасан ард түмэн уруу, Гол мөрнөөр хуваагдсан Газрын хүчирхэг дарангуйлагч үндэстэн уруу яв.

Onani mutuwo Koperani




Исаиа 18:2
14 Mawu Ofanana  

Етиоп хүн Зера тэдний эсрэг нэг сая цэрэг, гурван зуун тэрэгтэй довтлон, Марешад хүрч ирэв.


Етиопчууд, лубчууд асар олон тэрэг, морьдтой агуу том цэрэг байгаагүй гэж үү? Хэдий тийм байсан ч, чи ЭЗЭНд найдсан учраас Тэрээр дайсныг чинь чиний гарт оруулсан юм.


Тэд хулсан завьнууд мэт, олз уруугаа шумбан дайрах бүргэд мэт өнгөрөн оддог.


Гэвч түүнийг цаашид нууж чадахгүй болмогцоо түүнд зориулан зэгсэн сагс авч, барагшин болон давирхайгаар шавав. Тэр түүн дотор хүүхдээ хийж, Нилийн эргийн зэгсэн дунд тавив.


Өндөр нуруутай, зөөлөн арьстай, хол ойрыг айлгасан ард түмнээс, гол мөрнөөр хуваагдсан газрын хүчирхэг дарангуйлагч үндэстнээс түмэн цэргийн ЭЗЭНд бэлэг барина. Үүнийг тэд түмэн цэргийн ЭЗЭНий нэрэмжит газар Сион ууланд авчирна.


Би ЭЗЭНээс үг сонссон бөгөөд “Хамтдаа цуглаад, түүний эсрэг ирж, тулалдахаар босоцгоо!” гэж үндэстнүүдийн дунд элч илгээгдэв.


Амар тайван буй Етиопийг айлгахаар тэр өдөр Надаас элч нар онгоцоор илгээгдэнэ. Египетийн өдрийнх шиг тийм зовлон зүдгүүр тэдэн дээр байх болно. Учир нь харагтун, тэр ирж байна».


Обадиагийн үзэгдэл. Эзэн БУРХАН Едомын тухай ийнхүү айлдав. Бид ЭЗЭНээс мэдээ сонссон ба үндэстнүүдийн дунд илгээгдсэн элч “Босогтун, түүний эсрэг тулалдаанд гарцгаая” гэж зарлав.


Тэд сүрдмээр, аймшигтай ард түмэн. Тэдний шударга ёс болон эрх мэдэл нь өөрсдөөс нь үүссэн билээ.


Харагтун, Би та нарт могой, хилэнцэт хорхойнуудад халдах, дайсны хамаг хүчээс дээгүүрх эрх мэдэл өгсөн. Та нарт юу ч хор учруулахгүй.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa