4 Тэр өдөр, Иаковын алдар ч буурч, түүний тарган бие туранхай болно.
4 —Тэр өдөр, Иаковын цог жавхлан ч буурч, Тарган бие нь туранхай болно.
Түүний хойноос бас өөр туранхай, муухай, долоон үхэр голоос гарч ирээд, голын эрэг дэх нөгөө үхрүүдийн дэргэд зогсжээ.
Ассирийн хаан Шалманесер түүний эсрэг ирсэнд Хошеа түүний боол болж, түүнд алба гувчуур өгөв.
Хошеагийн ес дэх жилд Ассирийн хаан Самарийг эзэлж, израильчуудыг Ассири уруу цөллөгт авч яваад, тэднийг Гозан гол Хала ба Хаборт болон медечүүдийн хотуудад суурьшуулав.
Тийм учраас түмэн цэргийн БУРХАН Эзэн түүний зоригт дайчид уруу нь доройтуулах өвчнийг явуулж, сүр жавхлангийнх нь дор дүрэлзэх дөл мэт галыг ноцооно.
Алсаас ирэх сүйрэл ба шийтгэлийн өдөр та нар юу хийх юм бэ? Та нар хэн уруу тусламж гуйн зугтах вэ? Мөн өөрсдийнхөө алдрыг хаана орхих вэ?
Олзлогсдын дунд бөхийн, алагдсан хүмүүсийн дунд унахаас өөр юу ч үлдэхгүй. Энэ бүхнээс үл хамааран, Түүний уур хилэн эргэхгүй, Өөрийн мутраа сунгасан хэвээр байна.
Ефраимын бэхлэгдсэн хот, Дамаскийн хэмжээлшгүй эрх мэдэл, Арамын амьд үлдэгсэд үзэгдэхгүй. Тэд Израилийн хөвгүүдийн цог жавхлантай адил болно гэж түмэн цэргийн ЭЗЭН тунхаглав. —
Тэгээд энэ нь чидун модод найгах шиг, усан үзэм хураалтын дараах хаягдал дэлхийн төвд, хүмүүсийн дунд байх болно.
Дэлхийн хязгаараас “Зөвт Нэгэнд алдар нь байг” гэсэн дуунуудыг бид сонсож байна. Гэвч би “Би харамсаж байна. Би харамсаж байна. Ээ халаг минь. Урвагч урваж, урвагч нь дэндүү урваж байна” гэж хэлэв.
Манассе Ефраимыг, Ефраим Манассег залгина. Тэд хамтарч Иудагийн эсрэг босно. Энэ бүхнээс үл хамааран, Түүний уур хилэн эргэхгүй, Өөрийн мутраа сунгасан хэвээр байна.
Эзэн Иаковын эсрэг үг илгээв. Энэ нь Израиль дээр буув.
Тиймийн тул, Эзэн БУРХАН тэдэнд ийнхүү айлдаж байна. «Харагтун. Би, зөвхөн Би тарган хонь болон туранхай хонины хоорондохыг шүүх болно.
ЭЗЭН ийнхүү айлдаж байна. “Хоньчин нь арслангийн амнаас хоёр хөл болон чихний тасархайг булаан авдаг шиг Самарид оршдог Израилийн хөвгүүдийг орны булантай, хэвтрийн дэвсгэртэй хамт булаан авч одох болно.
ЭЗЭН тэдэнд аймшигтай байх болно. Учир нь Тэр дэлхийн бүх бурхдыг тураана. Далайн бүх эрэг дэх үндэстнүүд өөрсдийнхөө газраас ЭЗЭНд бөхийх болно.