Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Исаиа 17:11 - Ариун Библи 2004

11 Тэр өдөр чи тэднийг ургуулахаар өглөө нь суулгавч, найдлагагүй гашуудлын өдөр ургац нь юу ч биш болно.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

11 Тэр өдөр чи тэднийг ургуулахаар суулгавч, Гашуудлын гаслант өдөр тэр ургац юу ч биш болно.

Onani mutuwo Koperani




Исаиа 17:11
18 Mawu Ofanana  

Миний харсны дагуу гэм бурууг хагалж, зовлон зүдгүүрийг таригчид түүнийгээ хурааж авдаг.


Өглөө тэр нь цэцэглэж, шинээр соёолдог. Үдэш дөхөхөд тэр нь хагдран хатдаг.


Энэ нь тариачин тариаг хураахтай, Рефаимын хөндийд тариан түрүүг түүхтэй адил байх болно.


Эш үзүүлэгчид хуурамчаар эш үзүүлж, тахилч нар өөрсдийн эрх мэдлээр удирддаг. Миний ард түмэн үүнд маш дуртай байх юм! Харин үүний төгсгөлд та нар яах юм бэ?


Учир нь салхийг тарьдаг тэд хуй салхийг хурааж авдаг. Босоо тариа нь ямар ч түрүүгүй. Энэ нь буудайг боловсруулж чаддаггүй. Боловсруулсан ч харийнхан түүнийг нь залгих болно.


Ефраим нь цавчигдсан. Тэдний үндэс нь хувхайрсан бөгөөд тэд ямар ч жимс гаргахгүй. Тэд үр хүүхэд тээх боловч, Би тэдний хэвлийн үнэт нэгнүүдийг алах болно.


Тариа гандсан тул үрнүүд нь шавар дор гандан хатаж, агуулахууд бусниулагдан хаягдаж, зоориуд эвдэрсэн юм.


Чиний хүч чадал дэмий үрэгдэнэ. Учир нь газар чинь үр шимээ өгөхгүй, газрын чинь модод үр жимсээ гаргахгүй.


Харин та өөрийн хатуу байдал, гэмшдэггүй зүрх сэтгэлээсээ болж уур хилэн ба Бурханы зөв шүүлтийн илчлэлтийн өдөр байх хилэгнэлийг өөр дээрээ хурааж байна.


Чи усан үзэм тарьж ургуулах боловч өтөнд идүүлсний улмаас усан үзэм ч авч чадахгүй, дарс ч ууж чадахгүй.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa