Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Исаиа 16:11 - Ариун Библи 2004

11 Миний зүрх Моабын төлөө, миний дотор Кир-харесетын төлөө босоо ятга мэт дуу гаргаж байна.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

11 Тиймээс дотор бие минь Моабын төлөө, Дотор минь Кир-хересийн төлөө Босоо ятга мэт дэлсэнэ.

Onani mutuwo Koperani




Исаиа 16:11
10 Mawu Ofanana  

Моабын төлөө Миний зүрх хашхирна. Түүний оргодлууд нь Зоар, Еглат-шелишиа хүртэл зугтана. Тэд Лухитийн бэлээр уйлалдан өгсөж, сүйрэл мөхөлдөө гашуудан, Хоронаим уруу одох зам дээр тэдний шаналах уйлаан ихэснэ.


Үүнээс болж миний ууц бүхэлдээ өвдөн, төрөх эмэгтэйн өвдөлт мэт хүчтэй өвчинд баригдав. Би ичсэнээсээ болж сонсож чадсангүй, айснаасаа болж харж чадсангүй.


Та тэнгэрээс доош харж, Өөрийн ариун, цог жавхлант газраас үзээч. Таны зүтгэл, Таны хүчит үйлс хаана байна вэ? Таны энхрийлэл болон өрөвч сэтгэл надаас холджээ.


Ефраим Миний хайрт хүү мөн үү? Тэрээр тааламжит хүү мөн үү? Үнэхээр Би түүний эсрэг ярьсан бүрдээ Би түүнийг лавтай яа санадаг. Тийм болохоор Миний зүрх сэтгэл түүн уруу тэмүүлдэг. Би гарцаагүй түүнд өршөөл үзүүлнэ” гэж ЭЗЭН тунхаглаж байна.


Сэтгэл минь, сэтгэл минь! Би зовж байна. Зүрх минь! Миний зүрх миний дотор цохилж байна. Би чимээгүй байж чадахгүй. Учир нь сэтгэл минь, чи бүрээн дуу, дайны түгшүүрийг сонссон билээ.


Тийм учраас Би Моабын төлөө орь дуу тавих болно, бүх Моабын төлөө Би хашхирах болно. Би Кир-хересийн хүмүүсийн төлөө ёолох болно.


“Тийм учраас Миний зүрх сэтгэл Моабын төлөө лимбэ мэт уйлна. Мөн Кир-хересийн хүмүүсийн төлөө ч Миний зүрх сэтгэл лимбэ мэт уйлна. Тийм учраас тэд түүний олж бүтээсэн баялгийг алдсан.


Хараач, ЭЗЭН. Учир нь би зовлон шаналал дотор байна. Миний сүнс ихэд зовж байна. Би маш их тэрслүү байснаас болж зүрх минь дотроо эргэн хөмрөв. Гудамжинд илд хяддаг. Гэр дотор ч үхэл мэт буюу.


Ефраим аа, Би чамайг хэрхэн орхих вэ? Израиль аа, Би чамайг хэрхэн дайсанд тушаах вэ? Би чамайг хэрхэн Адма шиг болгох вэ? Би чамд хэрхэн Зебоим шиг хандах вэ? Зүрх минь Миний дотор бүрэн эргэж, Миний бүхий л энэрэл ноцсон байна.


Тиймээс хэрэв Христ дотор ямар нэгэн дэмжлэг байгаа бол, хэрэв хайрын тайвшрал байгаа бол, хэрэв Сүнсний нөхөрлөл байгаа бол, энэрэнгүй болоод өрөвчхөн сэтгэл байгаа бол,


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa