1 Селагаас, цөлийн замаар Сионы охины уул хүртэл нутгийн захирагчид хурга явуулагтун.
1 Селагаас цөл дагуу Сион охины уул хүртэлх Нутгийн захирагч уруу хурга илгээгтүн!
Тэр Моабыг ялаад, тэднийг газарт хэвтүүлж шугамаар хэмжив. Хоёр шугамаар хэмжигдсэн нь үхэж, нэг бүтэн шугамаар хэмжсэн хүнээ амьд үлдээв. Моабчууд Давидын боол болж, алба гувчуур төлцгөөв.
Тэрээр Давст Хөндийд арван мянган едомчуудыг алаад, Селаг дайтан эзэлж, түүнийг энэ өдрийг хүртэл Иоктеел хэмээн нэрлэв.
Моабын хаан Меша хоньчин байсан бөгөөд Израилийн хаанд зуун мянган хурга, зуун мянган хуцын ноосыг төлдөг байв.
энэ мөнгөөр чи бухнууд, хуцууд болон хургануудыг хичээнгүйлэн худалдан авч, тэднийг идээн өргөл болон ундаан өргөлтэй нь хамт Иерусалим дахь Бурханыхаа өргөөний тахилын ширээн дээр өргө!
Тэр өнөөдөр Нобт буудаллан, Сионы охины уул, Иерусалимын толгод дээр нударга зангидан заналхийлнэ.
Цөл хийгээд түүний хотууд, Кедарын амьдардаг суурингууд дуугаа өргөгтүн. Селагийн оршин суугчид чангаар дуулагтун. Тэд уулсын оройгоос баярлан хашхирах болтугай!
«Нутгийн хамаг ард түмэн Израиль дахь ноёны төлөөх энэ өргөлд өгөх ёстой.
Чиний хувьд, сүргийн цамхаг аа, Сионы охины толгод оо, энэ нь чам дээр ирнэ. Урьдын ноёрхол буюу Иерусалимын охины хаанчлал ч ирэх болно.