7 Бүх газар амарч, анир чимээгүй болж, баяр баясгалангийн уухайг хадаана.
7 Бүх газар амарч, анир чимээгүй болж, баярын уухай хадаана.
Бүх хүмүүс ээ, алгаа ташаарай. Баяртай дуугаар Бурханд хашхирагтун.
ЭЗЭНд шинэ дууг дуулагтун. Учир нь Тэрээр гайхамшигтай зүйлсийг үйлдсэн бөгөөд Түүний баруун гар ба Түүний ариун мутар Түүнд авралыг гүйцэтгэсэн.
Шударга зөв хүмүүс дэвжин дээшлэх цагт хотол олноороо баярлана. Хорон санаатан мөхөх цагт тэнд баяр хөөр болно.
Надад аймшигт үзэгдэл үзэгдэв. Урвагч нь урвасаар, сүйтгэгч нь сүйтгэсээр байна. Елам аа, давш! Медиа аа, бүслэгтүн! Түүний учруулсан бүх шаналлын төгсгөлийг Би хийлээ.
Тэнгэр ээ, баярлан орилогтун. Газар аа, баясагтун. Уулс аа, бахдан дуулагтун. Учир нь ЭЗЭН Өөрийн ард түмнээ тайвшруулсан бөгөөд Өөрийн зовсон хүмүүсийг энэрэх болно.
Тэгэхэд тэнгэр, газар болон тэдэн дотор буй бүхэн Вавилон дээгүүр баярлан хөөрч хашхирах болно. Учир нь устгагчид түүн уруу умардаас ирнэ” гэж ЭЗЭН тунхаглаж байна.
Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. «Бүх дэлхий баярлаж байгаатай адил Би чамайг эзгүйрүүлэх болно.
Мирт моддын дунд зогсож байсан ЭЗЭНий тэнгэр элчид хандан тэд —Бид дэлхий даяар явлаа. Үзэгтүн, бүх дэлхий амар тайван, нам гүм байна гэж хариулав.
Өө, тэнгэр ээ, ариун хүмүүс ээ, элч нар аа, эш үзүүлэгчид ээ, тэр хотын улмаас баярлагтун. Учир нь Бурхан та нарын төлөө түүнийг шийтгэв гэв.