Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Исаиа 14:6 - Ариун Библи 2004

6 Тэр тасралтгүй цохих уураараа ард түмнүүдийг цохиж, зогсолтгүй мөшгөх хилэнгээрээ үндэстнүүдийг захирав.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

6 Тасралтгүй цохих уураараа Ард түмнүүдийг цохиж, Зогсоолтгүй мөшгөх хилэнгээрээ Үндэстнүүдийг захирав.

Onani mutuwo Koperani




Исаиа 14:6
23 Mawu Ofanana  

Тиймээс Бурхан тэднийг халдеичуудын хааны гарт тушаасанд тэр нь ирж, тэдний залуусыг ариун газрынх нь өргөөнд илдээр цавчин алж, залуучууд онгон охидыг ч, хөгшид нялхсыг ч өршөөсөнгүй.


Бурхан Өөрийн уураа буцаахгүй. Рахабын туслагч нар Түүний дор сөхөрдөг юм.


ЭЗЭНийг эсэргүүцдэг мэргэн ухаан, оюун ухаан, зөвлөгөө гэж ер байхгүй.


Хорон санаатай захирагч ядууст хандахдаа архирах арслан ба дайрах баавгай мэт юм.


Шувууны үүр мэт ард түмний эд баялагт миний гар хүрч, орхигдсон өндгийг цуглуулдаг нэгний адил би бүх газрыг цуглуулан авав. Тэнд жигүүрээ дэвж, хошуугаа нээн, жиргэх нэгэн алга”.


ЭЗЭН хилэнцтэний таягийг, захирагчдын очирт таягийг хугалжээ.


Өөрсдийг чинь сүйтгээгүй байхад сүйтгэгч, өөрсдийг нь дээрэмдээгүй байхад бусдыг дээрэмдэгчид харамсагтун. Та нар бусдыг сүйтгэхээ болиход, өөрсдийг чинь сүйтгэнэ. Та нар бусдыг дээрэмдэхээ зогсоход, та нарыг өөрсдийг чинь дээрэмдэнэ.


өөр хоорондоо ойр хол байдаг хойд зүгийн бүх хаад, мөн газрын гадаргуу дээрх газар дэлхийн бүх хаанчлал ууж, Шешахын хаан тэдний дараа уух болно.


үзэгтүн, Би илгээж, хойд зүгийн бүх гэр бүлийг авч,» гэж ЭЗЭН тунхаглаж байна. «Миний зарц болох Вавилоны хаан Небухаднезар уруу илгээж, тэднийг энэ нутгийн эсрэг, оршин суугчдынх нь эсрэг болон эргэн тойрны эдгээр бүх үндэстнүүдийн эсрэг аваачна. Би тэднийг бүрмөсөн устгаж, тэднийг аймшиг, харуусал ба үүрдийн эзгүйрэл болгоно.


Түүний эргэн тойронд амьдрагч та бүхэн, түүний нэрийг мэддэг та бүхэн ч гэсэн түүний төлөө гашуудаж, «Хүчирхэг очирт таяг, сүр жавхлант таяг хэрхэн хугарав аа!» гээрэй.


“Сагсуу онгироо нэгэн ээ, үзэгтүн, Би чиний эсрэг байна” гэж түмэн цэргийн БУРХАН Эзэн тунхаглаж байна. “Учир нь Миний чамайг шийтгэх цаг буюу чиний өдөр ирэв.


Намайг ёолохыг тэд сонссон ч Намайг тайтгаруулах хэн ч алга. Бүх дайснууд минь миний гай гамшгийн талаар сонсоод, Таны үйлдсэнд тэд баярлаж байна. Тэдний надтай адил болох өдрийг Та тунхагласан ёсоороо авчраасай.


Газар дэлхийн бүх оршин суугчид юу ч биш гэж тооцогддог. Харин Тэрээр тэнгэрийн цэргүүдэд ч, газар дэлхийн оршин суугчдын дунд ч гэсэн Өөрийн хүслээр үйлддэг. Хэн ч Түүний мутрыг хорьж чадахгүй бөгөөд “Та юу хийсэн юм бэ?” гэж асуух хүн нэг ч үгүй.


Тэд тороо хоослож, үндэстнүүдийг хэлтрүүлэлгүйгээр хядсаар л байх юм гэж үү?


Тэрээр дарсанд хууртан, ихэрхэг болж, зүгээр ч тогтож суудаггүй. Тэрээр Үхэгсдийн орон мэт идэх дур хүслээ ихэсгэж, үхэлтэй адил хэзээ ч ханаж цаддаггүй. Тэр бас бүх үндэстнийг өөртөө цуглуулан, бүх ард түмнийг өөртөө хураана.


Учир нь өршөөлгүй хүнд өршөөлгүй шүүлт байх болно. Харин өршөөл шүүлтийг ялдаг.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa