14 Би үүлсийн орой дээр гарна. Би өөрийгөө Хамгийн Дээд Нэгэн шиг болгоно» гэсэн.
14 Би үүлсийн орой дээр гарна. Би өөрийгөө Хамгийн Дээд Нэгэн лугаа адил болгоно» гэсэн.
Та нар түүнээс идсэн тэр өдөртөө л нүд чинь нээгдэн, Бурхан шиг болж, сайн мууг мэдэх болно гэдгийг Бурхан мэддэг билээ гэжээ.
Хэдийгээр түүний ихэмсэг байдал тэнгэрүүдэд тулж, толгой нь үүлсэд хүрдэг ч,
Тэнгис хавийн зэлүүд газрын тухай зөн. Өмнөдийн нутгаар дайран өнгөрөх хуй салхи шиг тэрээр цөлөөс, аймшигт газраас ирнэ.
“Вавилоны онгон охин, доош бууж шороон дээр суугтун. Халдеичуудын охин, сэнтийгүйгээр газар дээр суу. Чамайг цаашид булбарай, туяхан гэж хэлэхгүй.
Тэгвэл одоо амарлингуй суугаад, «Би байна, надаас өөр хэн ч байхгүй. Би бэлэвсэн эмэгтэй шиг суухгүй, хүүхдээ алдахыг ч үзэхгүй» гэж зүрхэндээ өгүүлэгч, тачаангуй нэгэн чи үүнийг сонсогтун.
ЭЗЭН ингэж айлдаж байна. “Үзэгтүн, Би Вавилоны эсрэг болон Леб-камаин оршин суугчдын эсрэг устгагчийн сүнсийг босгох болно.
Хүний хүү Тирийн ноёнд өгүүл. “Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. «Чиний зүрх бардамнан, чи “Би бол бурхан, би далайн зүрхэнд бурхдын суудалд залардаг” хэмээн өгүүлсэн. Гэвч чи хүн бөгөөд Бурхан биш байж өөрийн зүрхийг Бурханы зүрхтэй адил болгосон учир
Тиймийн тулд Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. «Тэрээр өндөр болж, оройгоо үүлэн дунд хүргэж, түүний зүрх нь сүрлэг байдлаараа бардамнасан учир,
Тэгээд нэг хаан хүссэнээ хийж, өөрийгөө аливаа бурхнаас илүү дээдлэн өргөмжилж, бурхдын Бурханы эсрэг доромжлолыг ярих болно. Уур хилэн зогсох хүртэл тэрээр амжилт олно. Учир нь тогтоогдсон зүйл биелэгдэх болно.
Тэрээр өвөг дээдсийнхээ бурхад, эмэгтэйчүүдийн хүсэмжилсэн зүйлс болон бусад ямар ч бурхдыг үл хүндэтгэнэ. Тэрээр өөрийгөө л тэр бүхнээс дээгүүр өргөмжилнө.
Тэр бол эсэргүүцэгч төдийгүй, бүхий л өөрийгөө Бурхан хэмээгч болон шүтдэг зүйлсийн дээр өргөмжлөн, Бурханы сүм дотор сууж, өөрийгөө Бурхан гэж харуулна.