Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Исаиа 14:12 - Ариун Библи 2004

12 Аяа, Үүрийн хүү, гялбаат цолмон. Чи яаж тэнгэрээс унав аа? Үндэстнүүдийг дордуулагч чи газарт хаягдлаа!

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

12 Аяа, Үүрийн хүү, гялбаат цолмон. Чи яаж тэнгэрээс унав аа? Үндэстнүүдийг дордуулагч Чи хөсөр хаягдлаа!

Onani mutuwo Koperani




Исаиа 14:12
18 Mawu Ofanana  

Тэнгэрийн одод болон одны ордууд гэрлээ өгөхгүй бөгөөд мандах наран харанхуйлж, сар гэрлээ тусгахгүй.


Тэнгэрийн бүх эрхэс устаж, тэнгэрүүд ч хуйлмал ном мэт хуйлагдах болно. Тэдний бүх эрхэс усан үзмийн ороонгын навч, инжрийн модны инжир хатан унадаг шиг унана.


Бүхий л газар дэлхийн алх хэрхэн таслагдаж, хугарав аа! Вавилон нь үндэстнүүдийн дунд хэрхэн айдас болов оо!


“Вавилон хичнээн тэнгэр уруу өгссөн ч, тэрээр хичнээн өөрийн өндөр бат цайзуудаа бэхэлсэн ч, Надаас устгагчид түүн уруу ирэх болно” гэж ЭЗЭН тунхаглаж байна.


Сионы охиныг Эзэн Өөрийн уур хилэнт үүлээр яасан их бүрхэнэ вэ! Тэрээр Израилийн сүр жавхланг тэнгэрээс газар уруу хаяж, Өөрийн уурын өдөрт Тэрээр Өөрийн хөлийн гишгүүрийг дурссангүй.


Тэд чиний тухай гашуудлын дууг эхэлж, чамд хандан “Суурьшсан нэгэн, далайд хүчирхэг байсан нэр цуутай хот оо! Өөрийн айдсыг бүх оршин суугчид дээрээ тохсон тэр нэгэн, чи далайгаас яаж устсан бэ?


Чи бүргэд мэт өндөрт барьж, оддын дунд үүрээ зассан ч тэндээс Би чамайг доош буулгана” хэмээн ЭЗЭН тунхаглаж байна.


Тэр тэдэнд —Би Сатаныг аянга адил тэнгэрээс буухыг нь харав.


Бид илүү баттай болгогдсон эш үзүүллэгийн үгтэй. Үүр цайж, үүрийн цолмон зүрхэнд тань гийх хүртэл, харанхуй газарт гэрэлтэж буй дэнлүүг анхаарах мэт та нар түүнд анхаарал тавихдаа сайн байдаг.


Учир нь хэрэв Бурхан нүгэл үйлдсэн тэнгэр элч нарыг хэлтрүүлэлгүй, харин тэднийг тамд хаяад, харанхуйн гинжинд тушааж, шийтгэлийн төлөө хадгалсан бол,


Би түүнд үүрийн цолмонг өгнө.


Есүс Би чуулгануудын төлөө та нарт эдгээр зүйлийг гэрчлэхийн тулд Өөрийн тэнгэр элчийг илгээлээ. Би бол Давидын Удам ба Үндэс, гэрэлт үүрийн цолмон билээ гэв.


Гурав дахь тэнгэр элч бүрээгээ таттал, бамбар мэт шатаж буй агуу том од тэнгэрээс унав. Тэр од гол мөрний гуравны нэг дээр болон усны эх булгууд дээр унажээ.


Тав дахь тэнгэр элч бүрээгээ таттал тэнгэрээс дэлхий уруу унасан одыг би харав. Тэр одонд ёроолгүй нүхний түлхүүрийг өгсөн байлаа.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa