Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Исаиа 13:18 - Ариун Библи 2004

18 Тэдний нум залуусыг хиаруулан, хэвлийд байгаа үрсийг ч үл өршөөнө. Тэдний нүд хүүхдийг ч энэрэхгүй.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

18 Нум нь залуусыг хиаруулан Хэвлийд байгаа үрсийг ч үл өршөөнө. Тэдний нүд хүүхдийг ч эс энэрнэ.

Onani mutuwo Koperani




Исаиа 13:18
18 Mawu Ofanana  

Хазаел —Миний эзэн юунд уйлна вэ? гэж асуусанд Елиша —Учир нь Израилийн хөвгүүдэд чиний хийх бузар мууг би мэдэж байна. Тэдний бэхлэлтүүдийг чи галдаж, залуусыг нь илдээр хороон, нялхсыг нь хэмх бяцалж, жирэмсэн эмэгтэйчүүдийнх нь гэдсийг сийчих болно гэж хариулав.


Тиймээс Бурхан тэднийг халдеичуудын хааны гарт тушаасанд тэр нь ирж, тэдний залуусыг ариун газрынх нь өргөөнд илдээр цавчин алж, залуучууд онгон охидыг ч, хөгшид нялхсыг ч өршөөсөнгүй.


Харагтун, үр хүүхэд бол ЭЗЭНээс ирдэг бэлэг, Умайн үр жимс бол шагнал юм.


Нялхсыг ч өөрсдийнх нь нүдний өмнө хэмх чулуудан, орон байрыг нь тонож, эхнэрүүдийг нь хүчирхийлнэ.


Хүүхдээ алдах, бэлэвсрэхийн аль аль нь гэнэт нэг л өдөр чам дээр ирнэ. Чиний илбүүд, чиний ид шид хичнээн хүчтэй ч энэ бүхэн бүрэн хэмжээгээр чам дээр ирнэ.


Тэдний сум нь хурц, нум нь хөвчилсөн, морьдын туурай нь цахиур мэт, тэрэгний мөөр нь хуй салхи мэт ажээ.


Тийм учраас тэдний хүүхдүүдийг өлсгөлөнд өгч, тэднийг илдний хүчинд тушаагаач. Тэдний эхнэрүүдийг үр хүүхэдгүй ба бэлэвсэн болгооч. Тэдний эрчүүдийг үхтэл нь хядуулж, залуучуудыг нь тулалдаанд илдэнд өртүүлээч.


Тэдний саадаг нь онгорхой булш мэт бөгөөд тэд бүгд хүчирхэг хүмүүс юм.


Тийм учраас түүний залуус гудамжнуудад нь унаж, түүний бүх дайчид тэр өдөр чимээгүй болгогдоно” гэж ЭЗЭН тунхаглаж байна.


Тэд нум жад барьдаг. Тэд харгис хэрцгий бөгөөд ямар ч өршөөл үзүүлдэггүй. Тэдний дуу хоолой далай тэнгис мэт хүрхэрдэг. Вавилоны охин оо, тэд чиний эсрэг тулалдах гэж буй хүн мэт жагсан, морьдоо унадаг.


чамаар Би тэрэг болон түүнийг хөлөглөгчийг нураадаг, чамаар Би эрэгтэй болон эмэгтэй хүнийг нураадаг, чамаар Би хөгшин хүн болон залуусыг нураадаг, чамаар Би залуу хүн болон онгон охиныг нураадаг,


Тэд нум, жад агсах агаад хэрцгий, өршөөлгүй. Тэдний дуу хоолой тэнгис мэт хүнгэнэдэг. Сионы охин оо, чиний эсрэг дайтахаар жагссан эр мэт тэд морьдоо унадаг.


Харин Миний хувьд гэвэл, Миний мэлмий өрөвдөхгүй, Би хэлтрүүлэхгүй. Гэвч Би тэдний байгаа байдлыг өөрсдийнх нь толгой дээр буцаана гэв.


Харагтун, дараагийн хоёр дахь араатан нь баавгай шиг төрхтэй байв. Тэр хажуулдан босож байсан бөгөөд аман дотор нь, шүднийх нь завсар гурван хавирга зуусан байв. Тэд түүнд “Босоод, их мах ид” гэв.


Самари Бурханыхаа эсрэг тэрсэлсэн учир Буруутайд тооцогдоно. Тэд илдэнд унаж, балчир хүүхдүүд нь хэмх бяцлагдаж, жирэмсэн эмэгтэйчүүд нь сийчигдэх болно.


Тараан бутраагч нэгэн чиний эсрэг хүрч ирлээ. Цайзаа хамгаал, замыг ажигла. Ууцаа бэхэлж, өөрийн бүх хүчээ хураа.


Гэсэн ч тэр цөлөгдөж, олзлогдон явсан. Мөн гудамж бүрийн эхэнд түүний балчир хүүхдүүдийг хэмхэртэл чулуудсан. Тэд хүндэтгэлтэй хүмүүсийнх нь төлөө шавга татаж, бүх агуу хүмүүсийг нь дөнгөлсөн.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa