17 Үзэгтүн, Би мөнгийг үл тоогч, алтыг үл таашаагч медечүүдийг тэдний эсрэг хөдөлгөнө.
17 Үзэгтүн, Би мөнгийг үл тоогч, Алтыг үл таашаагч медечүүдийг Тэдний эсрэг хөдөлгөнө.
Хошеагийн ес дэх жилд Ассирийн хаан Самарийг эзэлж, израильчуудыг Ассири уруу цөллөгт авч яваад, тэднийг Гозан гол Хала ба Хаборт болон медечүүдийн хотуудад суурьшуулав.
Надад аймшигт үзэгдэл үзэгдэв. Урвагч нь урвасаар, сүйтгэгч нь сүйтгэсээр байна. Елам аа, давш! Медиа аа, бүслэгтүн! Түүний учруулсан бүх шаналлын төгсгөлийг Би хийлээ.
Би умард зүгээс нэгнийг босгоход, тэр ирнэ. Наран ургах зүгээс тэр Миний нэрээр дуудна. Ваарчин шаврыг гишгэдэг шиг тэрээр үхдэл мэт захирагчдын дээр гарна.
Зимрийн бүх хаад, Еламын бүх хаад болон Медийн бүх хаад,
Учир нь нэгэн үндэстэн түүний эсрэг умард зүгээс гарч иржээ. Тэр нь түүний газар нутгийг айдас болгох бөгөөд тэнд ямар ч оршин суугч байхгүй болно. Хүн, араатан амьтны аль аль нь зугтацгаав!
Тийм учраас түүний залуус гудамжнуудад нь унаж, түүний бүх дайчид тэр өдөр чимээгүй болгогдоно” гэж ЭЗЭН тунхаглаж байна.
Тэд нум жад барьдаг. Тэд харгис хэрцгий бөгөөд ямар ч өршөөл үзүүлдэггүй. Тэдний дуу хоолой далай тэнгис мэт хүрхэрдэг. Вавилоны охин оо, тэд чиний эсрэг тулалдах гэж буй хүн мэт жагсан, морьдоо унадаг.
Учир нь үзэгтүн, Би умард зүгийн нутгаас агуу үндэстнүүдийн бүлгийг Вавилоны эсрэг босгож, авчрах гэж байгаа бөгөөд тэд түүний эсрэг тулалдааны шугамуудыг зурна. Тэндээс тэрээр олзлогдох болно. Тэдний сумнууд нь гар хоосон буцаж ирдэггүй дадлагатай дайчин мэт байх болно.
Сумнуудаа хурцалж, саадгуудаа дүүргэ! Түүний зорилго нь Вавилоныг устгахаар түүний эсрэг байгаа тул ЭЗЭН медечүүдийн хаадын сүнсийг босгов. Учир нь энэ бол ЭЗЭНий өшөө авалт, Түүний сүмийн төлөөх өшөө авалт юм.
Түүний утга нь гэвэл: “Мене” гэдэг нь Бурхан таны хаанчлалын хоног хугацааг тоолж, түүнийг дуусгасан.