Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Исаиа 12:5 - Ариун Библи 2004

5 Гайхамшигт зүйлсийг хийсэн ЭЗЭНийг магтан дуул. Энэ бүхнийг газар дэлхий даяар мэдүүлэгтүн.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

5 Гайхамшгийг үйлдсэн ЭЗЭНийг магтан дуул. Газар дэлхий даяар энэ бүхнийг мэдүүл.

Onani mutuwo Koperani




Исаиа 12:5
16 Mawu Ofanana  

Түүнд дуу, Түүнд магтан дуулагтун. Түүний бүх гайхамшгуудын тухай тунхагла.


Түүний сүр жавхлант нэр мөнхөд магтагдах болтугай. Бүх дэлхий Түүний алдраар дүүртүгэй. Амен, Амен.


ЭЗЭНд шинэ дууг дуулагтун. Учир нь Тэрээр гайхамшигтай зүйлсийг үйлдсэн бөгөөд Түүний баруун гар ба Түүний ариун мутар Түүнд авралыг гүйцэтгэсэн.


Тэгээд Мосе ба Израилийн хөвгүүд ЭЗЭНд энэ дууг дуулжээ. —Би ЭЗЭНд дуулъя. Учир нь Тэр өндөрт өргөмжлөгджээ. Морь болон морьтонг Тэр далайд хаясан юм.


Мириам тэдэнд хариулан —ЭЗЭНд дуулъя! Учир нь Тэр өндөрт өргөмжлөгдсөн. Морь болон морьтныг нь Тэр далайд хаясан юм гэв.


Тэд дуугаа өргөж, баяр хөөрийн төлөө хашхирна. Тэд тэнгисээс ЭЗЭНий сүр жавхланг бахдан хашхирна.


Сайн мэдээг үүрэгч Сион оо! Өндөр уулан дээр гарагтун. Сайн мэдээг үүрэгч Иерусалим аа! Дуугаа чанга өргөгтүн. Өргөгтүн! Бүү айцгаа. “Та нарын Бурхан энд байна” хэмээн Иудагийн хотуудад хэлэгтүн.


ЭЗЭНд шинэ дуу дуулж, Түүнийг газрын хязгаараас магтагтун. Далай уруу орогч болон дотор нь буй та бүхэн, арлууд болон дээр нь оршин суугчид аа.


Цөл хийгээд түүний хотууд, Кедарын амьдардаг суурингууд дуугаа өргөгтүн. Селагийн оршин суугчид чангаар дуулагтун. Тэд уулсын оройгоос баярлан хашхирах болтугай!


ЭЗЭН үүнийг хийсэн учир, тэнгэр ээ, баярлан хашхирагтун. Дэлхийн нам дор газрууд чангаар хашхирагтун. Уулс, ой болон тэндхийн бүхий л модод түрэн баярлан хашхирагтун. Учир нь ЭЗЭН Иаковыг аврав. Израильд Тэр Өөрийн алдрыг харуулж байна.


Юу гэвэл далай усаар дүүрэн байдгийн адил дэлхий ЭЗЭНий яруу алдрын мэдлэгээр дүүрэх болно.


“Учир нь нар мандахаас жаргах хүртэл Миний нэр үндэстнүүдийн дунд аугаа байх болно. Газар бүрд Миний нэрд зориулан утлага болон цэвэр идээн өргөлийг өргөх болно. Учир нь Миний нэр үндэстний дунд аугаа болно” гэж түмэн цэргийн ЭЗЭН айлдаж байна.


Тэд Бурханы боол Мосегийн дууг болон Хурганы дууг дуулав. —Төгс хүчит Эзэн Бурхан минь, Таны үйлс агуу бөгөөд гайхалтай. Үндэстнүүдийн Хаан Таны замууд зөвт бөгөөд үнэн.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa