3 Тэгээд та нар авралын худгаас баяртайгаар ус татна.
3 Та нар авралын худгаас баяртайгаар ус татна.
Амийн эх булаг нь Танд бий. Таны гэрэл гэгээнд л бид гэрэл гэгээг хардаг.
Тэгээд дуулдаг хүмүүс лимбэ тоглодог хүмүүсийн хамт “Миний бүх эх булгууд чамд бий” гэнэ.
Залуусын дундаас миний хайрт ойн дундах алимын мод адил байдаг билээ. Түүний сүүдэрт би үлэмж таашаалыг аван суухад жимс нь ч надад чихэрлэг амттай байв.
Би нүцгэн өндөрлөгүүд дээр гол урсгаж, хөндийн дунд булаг ундраана. Би зэлүүд газрыг усан цөөрөм болгож, хатсан газрыг усны ундарга болгоно.
Тэд өлсөхгүй, цангахгүй. Тэд аагим халуунд ч, наранд ч цохиулахгүй. Учир нь тэднийг Энэрэгч нь тэднийг удирдан, усны ундарга уруу дагуулна.
Учир нь Миний хүмүүс хоёр бузар мууг үйлдсэн билээ: Тэд өөрсдөдөө зориулан ус тогтоож чаддаггүй эвдэрхий нөөцлүүрүүдийг чулуу ухан хийхийн тулд амийн усны ундарга болох Намайг умартсан юм.
Гол урсах газар бүрд үржин тархагч амьд амьтан бүр амьдрах болно. Тэнд асар их загас байх болно. Учир нь энэ ус тэнд очиж, цэнгэг болгож байгаа. Ийнхүү гол урсах газарт бүх юм амьдрах болно.
Тэр өдөр Давидын гэрийн төлөө, Иерусалимын оршин суугчдын төлөө ба нүгэл, цэвэр бус байдлын төлөө нэгэн булаг онгойсон байх болно.
Учир нь Түүний дүүрнээс бид бүгдээрээ нигүүлсэл дээрээ нигүүлслийг хүлээн авсан.
Тэр надад Бурханы болон Хурганы сэнтийнээс гарах талст мэт гялалзсан амийн усны голыг үзүүлсэн нь
Сүнс болон сүйт бүсгүй —Ирээрэй гэнэ. Сонсогч нь —Ирээрэй гэж хэлэг. Цангасан нэгэн нь ирэг. Хүссэн нэгэн нь амийн усыг үнэгүй аваг.
Яагаад гэвэл сэнтийн голд байгаа Хурга тэднийг хариулах бөгөөд амийн усны булгууд уруу хөтлөх болно. Бурхан тэдний нүднээс урсах нулимс бүрийг арчих болно гэлээ.
Дараа нь Ханна залбиран, —Миний зүрх ЭЗЭНд баярлана. Би Таны авралд баясдаг учир миний ам дайснуудынхаа эсрэг зоригтойгоор ярьж, эвэр минь ЭЗЭНд өргөгдөнө.