19 Түүний ойн моддоос үлдсэн моддын тоо нь хүүхэд бичиж болмоор тун бага байх болно.
19 Ойн модноос нь үлдсэн моддын тоо нь Хүүхэд бичиж болмоор тун бага байх болно.
Би хүнийг цэвэр алтнаас ч илүү үнэтэй болгон, хүн төрөлхтнийг Офирын алтнаас ховор болгоно.
Кедарын хөвгүүдийн хүчит эрс болох харваачдаас үлдсэн нь цөөхөн байх болно” гэж Израилийн Бурхан ЭЗЭН айлдсан”.
Ойд мөндөр орж, хот доош оруулагдсан боловч,
Тэгтэл ЭЗЭНий тэнгэр элч гарч ирээд, ассиричуудын хуаранд зуун наян таван мянган хүнийг цохив. Хүмүүс өглөө эрт босоод хартал, тэд бүгд үхдэл болсон байжээ.
Илднээс зугтагч хүмүүс Египетийн нутгаас Иудагийн нутаг уруу цөөхүүлээ эргэн ирнэ. Тэгээд Египетийн нутагт амьдрахаар тийшээ явсан Иудагийн бүх үлдэгсэд хэний үг хүчтэй байна, Минийх үү, эсвэл тэднийх үү гэдгийг мэдэх болно.