Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Исаиа 1:14 - Ариун Библи 2004

14 Та нарын шинэ сарын баяр, тогтоосон найруудыг Би үзэн ядаж байна. Тэдгээр нь Надад дарамт болж, тэднийг үүрснээс болж Би ядарч байна.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

14 Та нарын шинэ сарын баяр, тогтоосон найруудыг Би үзэн ядму. Тэдгээр нь Надад тээр төвөг болж, Тэднийг үүрэх гэж Би цөхөрмү.

Onani mutuwo Koperani




Исаиа 1:14
13 Mawu Ofanana  

амралтын өдөр, шинэ сар, тогтоогдсон баяр наадмын үеэр ЭЗЭНд бүх шатаалт тахилыг өргөж, тэдний талаар тогтоосон зааврын тоогоор ЭЗЭНий өмнө үргэлжлүүлэн үйлчлэх ёстой байв.


Ариел аа. Ариел аа. Нэгэн цагт Давидын хуарагнаж байсан хот гаслантай яа. Жил дээр жилийг нэмэгтүн. Та нарын найрын дугараа тойрох болтугай.


Би Ариел дээр зовлон авчрахад чи уй гашуу, шаналлын хот болно. Миний хувьд чи Ариел шиг байна.


Чи Надад зориулан амтат чихрийн нишингэ мөнгөөр худалдан аваагүй, тахилынхаа өөхөөр ч Намайг цатгаагүй. Харин чи нүглээрээ Намайг дарамталж, хууль бус үйлдлээрээ Намайг ядраасан.


Учир нь ЭЗЭН Би шударга ёсыг хайрлаж, хүчээр дээрэмдэхийг үзэн яддаг. Би тэдэнд шагналыг нь итгэмжтэйгээр өгнө. Би тэдэнтэй мөнхийн гэрээ байгуулна.


“Шинэ сараас шинэ сар хүртэл, амралтын өдрөөс амралтын өдөр хүртэл бүх махан бие Миний өмнө мөргөхөөр ирнэ” гэж ЭЗЭН айлдаж байна.


Исаиа —Одоо сонсогтун. Давидын гэр ээ! Хүмүүсийн тэвчээрийг сорих нь чамд багадаад, одоо миний Бурханы тэвчээрийг мөн сорих гэж байна уу?


Бас түүний бүх цэнгэл, найр наадам, түүний шинэ сарууд, амралтын өдрүүд ба түүний бүх баярын чуулгануудыг Би эцэс болгоно.


Тэд ЭЗЭНий эсрэг урвасан. Учир нь тэд бутач хүүхдүүдийг төрүүлжээ. Одоо шинэ сар тэднийг нутагтай нь хамт цөлмөх болно.


Харагтун, юүжилсэн тариагаар дүүрэн тэрэг газрыг дардаг шиг Би та нарыг дарна.


“Би та нарын найр наадмуудаас татгалзаж, тэднийг үзэн ядаж байна. Би та нарын ёслолын чуулгануудыг чинь таалахгүй байна.


Дараа нь Би ганц сарын дотор гурван хоньчинг хядав. Учир нь миний сэтгэл тэднийг тэвчсэнгүй, тэдний сэтгэл ч надаас болж ядрав.


Та нар өөрсдийнхөө үгсээр ЭЗЭНийг ядраасан. Гэсэн ч та нар “Бид яаж ядраасан юм бэ?” гэдэг. Үүгээрээ та нар “Мууг үйлдэгч хүн бүр ЭЗЭНий мэлмийд сайн бөгөөд Тэр тэднийг таашаадаг” эсвэл “Шударга ёсны Бурхан хаана байна вэ?” гэж хэлж байна.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa