Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Исаиа 1:13 - Ариун Библи 2004

13 Зохисгүй өргөлөө цаашид бүү авчрагтун. Утлага чинь Надад жигшүүртэй байна. Шинэ сар, амралтын өдөр, цугларалтын дуудлага болох бузар гэм болон ёслолын чуулганыг Би тэвчиж чадахгүй.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

13 Утгагүй өргөлөө цаашид бүү авчрагтун. Утлага чинь Надад жигшүүртэй байна. Шинэ сар, Амралтын өдөр, Цуглааны дуудлага болох Ёс бус тусгай чуулааныг Би эс тэвчинэ.

Onani mutuwo Koperani




Исаиа 1:13
25 Mawu Ofanana  

Нөхөр нь —Чи юунд түүн уруу өнөөдөр явах гэв? Өнөөдөр чинь шинэ сар ч биш, амралтын өдөр ч биш шүү дээ гэсэнд эхнэр нь —Зүгээр гэж хариуллаа.


амралтын өдөр, шинэ сар, тогтоогдсон баяр наадмын үеэр ЭЗЭНд бүх шатаалт тахилыг өргөж, тэдний талаар тогтоосон зааврын тоогоор ЭЗЭНий өмнө үргэлжлүүлэн үйлчлэх ёстой байв.


Тэд цөлд Түүний эсрэг хичнээн их тэрсэлж, Говьд Түүнийг хичнээн их гашуудуулсан бэ!


Эхний өдөрт болон долоо дахь өдөрт ариун цуглаан хий. Энэ өдрүүдэд хүн бүрийн идэх юмыг л бэлдэхээс өөр ямар ч ажил та нар бүү хий.


Хар санаатны өргөл нь ч бузар бол Хорон муу санаа өвөрлөн өгсөн түүний өргөл ямар их бузар зүйл байх билээ!


“Надад эвийн тахил бий. Би өнөөдөр ам тангаргаа биелүүллээ.


“Шинэ сараас шинэ сар хүртэл, амралтын өдрөөс амралтын өдөр хүртэл бүх махан бие Миний өмнө мөргөхөөр ирнэ” гэж ЭЗЭН айлдаж байна.


Үхэр алдаг хүн алуурчинтай адил, хургаар тахил өргөгч хүн нохойн хүзүүг мушгигчтай адил, идээн өргөл өргөгч хүн гахайн цус өргөж байгаа мэт, үнэртнийг уугиулагч хүн шүтээнийг магтагчтай адил юм. Тэд өөрсдийн замаа сонгодог бөгөөд тэдний сэтгэл бузар булай юмсдаа баярладаг шиг


Тэрээр цэцэрлэгт хандсан мэт Өөрийн асарт зэрлэгээр хандаж, Өөрийн товлосон хурлын байрыг устгав. Тогтоогдсон баярууд болон амралтын өдрүүдийг ЭЗЭН Сионд мартуулж, Өөрийн уурын зэвүүцэл дотор Тэрээр хаан болон тахилчийг жигшив.


Израилийн гэр ээ, чиний хувьд гэвэл, явж хүн бүр өөрийн шүтээнүүддээ үйлчил. Харин хожим та нар үнэхээр Намайг сонсож, цаашид өөрсдийн өргөл, өөрсдийн шүтээнүүдээр Миний ариун нэрийг бузарлахгүй» гэж Эзэн БУРХАН айлдаж байна.


Бас түүний бүх цэнгэл, найр наадам, түүний шинэ сарууд, амралтын өдрүүд ба түүний бүх баярын чуулгануудыг Би эцэс болгоно.


Мацаг барилтыг ариусган, ёслолын чуулганыг зарлан тунхаглагтун. Ахмадууд болон энэ улсын бүх оршин суугчдыг өөрсдийн Бурхан ЭЗЭНий өргөөнд цуглуулж, ЭЗЭНд хандаж хашхирагтун.


Сионд бүрээ үлээгтүн. Мацаг барилтыг ариусган, ёслолын чуулганыг зарлан тунхаглагтун.


Би хотуудыг чинь балгас болгон, ариун газруудыг чинь эзгүйрүүлнэ. Тайвшруулах тааламжит үнэрийг чинь Би үнэрлэхгүй.


“Миний тахилын ширээн дээр ашиггүй галыг асаахгүйн тулд та нарын дундаас хэн нэгэн нь хаалгуудыг хаагаасай! Би та нарт таагүй байна. Та нарын гараас Би өргөлийг чинь хүлээн авахгүй” гэж түмэн цэргийн ЭЗЭН айлдаж байна.


Өөртөө хоёр мөнгөн бүрээг хийгтүн. Чи тэдгээрийг давтаж хийх ёстой. Чуулганыг дуудан цуглуулахад болон хуаранг хөдөлгөн нүүлгэхэд чи тэдгээрийг ашиглах болой.


Тэд хүнээс гарсан тушаал зааврыг сургаж, Надад дэмий хоосноор мөргөж байна” гэсэн гэв.


Гэвч фарисайчууд та нар золгүй еэ! Та нар гаа, сүлүү, төрөл бүрийн ногооныхоо аравны нэгийг өргөдөг атлаа Бурханы хайр, шударга байдлыг үл ойшоодог. Чухамдаа эдгээр нь та нарын бусдыг нь орхигдуулалгүйгээр биелүүлэх ёстой байсан зүйл юм.


Харин энэ зааврыг өгөхдөө би та нарыг магтахгүй. Яагаад гэвэл та нар хамтдаа цуглахдаа сайжраагүй, харин ч мууджээ.


Бурханы Ариун Сүнсийг бүү гомдоо. Золилтын өдрийн төлөө та нар Түүгээр тамгалуулсан билээ.


Зарим нь үнэндээ атаархал, өрсөлдөөнөөс болж Христийг тунхагладаг байхад зарим нь бас сайн санаанаасаа тунхагладаг билээ.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa