Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Иов 8:9 - Ариун Библи 2004

9 Бид чинь өчигдрийнх бөгөөд газар дэлхий дээрх бидний өдрүүд сүүдэр мэт учраас бид юу ч мэддэггүй билээ.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

9 Бид чинь өчигдрийнх, Газар дэлхий дээрх бидний өдрүүд сүүдэр мэт. Тиймээс бид юу ч мэддэггүй билээ.

Onani mutuwo Koperani




Иов 8:9
14 Mawu Ofanana  

Иаков Фараонд —Би газар орон хэрэн явсаар зуун гучин жил болж байна. Би тийм ч урт наслаагүй, өвөг дээдсийнхээ нутаг газар сэлгэн амьдарсан он жилүүдэд хүрээгүй боловч хүнд бэрхийг тууллаа гэв.


Учир нь бид Таны өмнө түр оршин суух хүмүүс бөгөөд өөрсдийн бүх эцэг өвгөдийнхөө адил хөлслөн суугчид билээ. Дэлхий дээрх бидний өдрүүд сүүдэртэй адил бөгөөд ямар ч найдвар алга.


Амьд байх үед нь эцэг Соломонд нь үйлчилж байсан ахмадуудтай Рехобоам хаан зөвлөлдөн, —Энэ ард түмэнд ямар хариу өгөхийг та нар надад зөвлөх вэ? гэж асуув.


Эмэгтэйгээс төрдөг хүн амьдралаар богино бөгөөд бэрхшээлээр дүүрэн ажгуу.


Цэцэг мэт тэрээр соёолон гарч, хатан хорчийдог. Тэрээр бас сүүдэр мэт зугтан одож, зогсдоггүй ажээ.


Ахмадууд ярьж, олон насалсан нь мэргэн ухааныг мэдүүлэх ёстой гэж би бодож байлаа.


Миний өдрүүд нэхмэлчний зүүнээс ч хурдан өнгөрч, найдваргүйгээр төгсгөлдөө ойртоно.


Тэд чамд сурган хэлж, өөрсдийн оюун санааны үгсийг гаргахгүй гэж үү?


Миний өдрүүд уртассан сүүдэр шиг бөгөөд Би өвс шиг гандан хатаж байна.


Харин ЭЗЭН Та мөнхөд оршдог, Таны нэр ч үеийн үед байдаг.


Хүн бол зүгээр л нэг амьсгалтай адил юм. Түүний өдрүүд бол өнгөрч буй сүүдэр шиг билээ.


Харагтун, Та миний өдрүүдийг алганы чинээхэн, Миний амийг мэлмийнхээ өмнө юу ч биш болгосон. Үнэндээ хүн бүр өөрийн хамгийн сайн үедээ зүгээр л нэг амьсгал юм. Села


Тэд мэддэггүй, ойлгодог ч үгүй. Тэд харанхуйд холхидог. Дэлхийн бүх сууриуд ганхсан.


Учир нь Таны мэлмийд мянган жил бол Өнгөрөн одож буй өчигдөр мэт, Эсвэл шөнийн манаа мэт буюу.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa