21 Тэрээр чиний амыг инээдээр, чиний уруулыг баярын дуугаар дүүргэх л болно.
21 Тэр чиний амыг инээдээр, Уруулыг чинь баярын дуугаар дүүргэх л болно.
Сара —Бурхан надад инээмсэглэл авчирлаа. Сонсогч хэн бүхэн надтай хамт инээх болно гэв.
Тэр өдөр тэд үлэмж тахилуудыг өргөсөн ба ихэд баясацгаав. Учир нь Бурхан тэдэнд их баяр хөөрийг өгсөн бөгөөд эмэгтэйчүүд болон хүүхдүүд ч хүртэл баясацгаав. Тиймээс Иерусалимын баяр хөөр алсаас сонсогдож байв.
Гэвч хэн ч “Шөнөөр эгшиг дуу өгдөг миний Бүтээгч Бурхан хаана байна вэ?
Хүчирхийлэл ба өлсгөлөн болоход чи инээж, зэрлэг араатнуудаас ч айхгүй болно.
Бүх газар дэлхий, ЭЗЭНд баясалтайгаар хашхирагтун.
ЭЗЭН Сионы олзлогдогсдыг буцаан авчрах үед Бид зүүдэлж байгаа хүмүүс шиг байсан билээ.
Тэгээд бидний ам инээдээр, Хэл маань баясалтай дуугаар дүүрсэн юм. Тэгээд тэд үндэстнүүдийн дунд “ЭЗЭН тэдний төлөө аугаа их зүйлийг үйлдсэн юм” гэв.
Үртэй уутаа үүрэн, уйлан цааш нааш явдаг хүн Багцалсан тариагаа авч ирэн, баясгалантай дуутайгаар заавал дахин ирнэ.
Зөв шударга хүмүүс ээ, та нар ЭЗЭН дотор баярлан, баясагтун. Зүрхээрээ шулуун шударга бүгд ээ, та нар баярлан хашхирагтун!
Бүх дэлхий ЭЗЭНд баяртайгаар хашхирагтун. Дуу гарган, баярлан дуулж, магтан дуулагтун.
Эдүгээ өлсөж буй та нар ерөөлтэй еэ! Учир нь та нар цатгагдах болно. Эдүгээ гашуудан уйлж буй та нар ерөөлтэй еэ! Учир нь та нар инээх болно.