19 Харагтун, Түүний замын баяр баясгалан энэ болой. Шорооноос өөр хүмүүс соёолох болно.
19 Харагтун, энэ нь түүний замын баяр баясгалан агаад Өөр хүмүүс шорооноос соёолох болно.
Хорон муу хүмүүсийн баясгалан богино болоод бурхангүй хүмүүсийн баяр хөөр зуурдынх билээ.
Үнэнч шударгыг Бурхан үнэхээр орхихгүй, бузар мууг үйлдэгчдийг Тэрээр дэмжихгүй юм.
Тэрээр ядуусыг шороо тоосноос өргөж, Гачигдагсдыг үнсэн овооноос өндийлгөдөг.
Харин Бурхан бол Шүүгч юм. Тэрээр нэгийг бууруулж, нөгөөг өргөмжилдөг.
Хээрийн бүх модод Намайг ЭЗЭН гэдгийг мэдэх болно. Би өндөр модыг нам болгож, намхан модыг өндөр болгож, ногоон модыг хувхайруулж, хатсан модыг сагсайлган ургуулдаг. Би бол ЭЗЭН. Би айлдсан бөгөөд Би үүнийг үйлдэнэ.
“Абрахам бол бидний эцэг” гэж дотроо бүү бод. Би та нарт хэлье, Бурхан энэ чулуунуудыг ч Абрахамын хүүхдүүд болгож чадна.
Тэр ядуу нэгнийг шорооноос босгож, үгээгүй нэгнийг үнсэн овооноос өргөж, тэднийг ноёдын хамт суулган, тэдэнд алдрын суудлыг өвлүүлнэ. Учир нь ертөнцийн багана нь ЭЗЭНийх бөгөөд түүний дээр ЭЗЭН дэлхийг тогтоов.