8 Намайг хардаг хүний нүд намайг дахин харахгүй. Таны нүд над дээр байх боловч би байхгүй.
8 Намайг харсан нүдэнд би өртөхгүй. Над дээр Та хараагаа тогтооход Би нэгэнт одно.
Гэтэл одоо хүүхэд нас барчихлаа. Би юунд мацаг барих ёстой билээ? Би түүнийг дахин эргүүлж авчирч чадах уу? Би түүн уруу очих болно. Гэвч тэр над дээр эргэж ирэхгүй гэв.
Та хөлийг минь дөнгөнд хийж, бүх замыг минь ажигладаг. Та миний хөлийн тавхайнуудад хязгаар тогтоодог.
Харин хүн үхдэг бөгөөд түрүүлгээ харан хэвтдэг. Хүн амьсгаа хураадаг бөгөөд тэрээр хаана байна вэ?
Та бас түүн уруу мэлмийгээ нээж, түүнийг Өөрийн хамт шүүлтэд авчирдаг ажээ.
Тэрээр зүүд мэт нисэн оддог бөгөөд тэд түүнийг олж чаддаггүй. Шөнийн үзэгдэл мэт тэрээр замхарч алга болсон.
Түүнийг харсан нүд түүнийг дахин хардаггүй бөгөөд орон байр нь ч түүнийг дахин үздэггүй.
Тэрээр баян хэвтдэг боловч хэзээ ч дахин байхгүй. Тэрээр нүдээ нээдэг бөгөөд тэр нь байхгүй болсон байдаг.
Уг нь би одоо хэвтээд, анир чимээгүй болж, би нойрсож амрах байсан сан.
Тэгвэл яагаад Та миний нүглийг өршөөхгүй, гэм бурууг минь зайлуулдаггүй вэ? Одоо би шороонд хэвтэх болно. Та намайг хайвч би байхгүй гэв.
Хэрэв тэрээр байрнаасаа хөдөлбөл, дараа нь тэр газар нь түүнийг үгүйсгэж “Би чамайг огт хараагүй” гэнэ.
Дээгүүр нь салхи өнгөрөхөд тэр үгүй болдог бөгөөд Түүний газар нь ч түүнийг дахин таньдаггүй.
Тэгээд тэр өнгөрсөн бөгөөд харагтун тэр алга болсон. Би түүнийг хайсан боловч тэр олдоогүй.
Гэм буруугийн төлөө зэмлэлээр Та хүнийг гэсгээдэг. Дэнгийн эрвээхийн адил Та түүний хувьд нандин юмсыг шатаадаг. Үнэхээр хүн бүхэн зүгээр л нэг амьсгал юм. Села