7 Миний амьдрал бол амьсгал гэдгийг санаач. Миний нүд дахин сайныг үзэхгүй.
7 Амьдрал минь нэгэн амьсгал гэдгийг санаач. Нүд минь дахин сайныг үзэхгүй.
Иаков эцэг нь тэдэнд хандаж —Та нар намайг хүүхдүүдээс минь хагацуулж байна. Иосеф алга болсон, одоо Симеон ч алга боллоо. Одоо бас та нар Бениаминыг авах гэж байна. Энэ бүхэн чинь миний эсрэг хэрэг байна гэв.
Та Өөрийн зарц Мосед тушаасан үгээ санаач. Та айлдахдаа “Хэрэв та нар итгэлгүй болбол Би та нарыг ард түмнүүдийн дунд тараана.
Би удаан амьдарна гэж үү? Намайг орхиоч, би түр ч болов сэргэхсэн,
Та намайг шавар мэт бүтээснээ одоо санаач. Та намайг буцаагаад шороо болгох байсан гэж үү?
Би өнгөрөн одож байна. Би мөнх амьдрахгүй. Миний өдрүүд амьсгал учраас намайг ганцааранг минь орхиоч.
Миний өдрүүд гүйгчээс ч илүү хурдан юм. Тэд зугтан оддог, тэд сайныг ер үздэггүй.
Үнэндээ хүн бүр сүг сүүдэр шиг л явдаг. Үнэндээ тэд дэмий юманд л хүрхэрдэг. Тэрээр овоолдог боловч түүнийг хэн авахыг мэддэггүй.
“Бидэнд сайныг үзүүлэгч нь хэн бэ?” гэж олон хүн асууж байна. ЭЗЭН, Өөрийн мэлмийг өргөн бидэн дээр гэрэлтээч!
ЭЗЭН, дайсан тохуурхсаныг болон Мунхаг хүмүүс Таны нэрийг хараан зүхснийг санаач.
Бурхан, босож Өөрийн хэргээ өмгөөлөөч. Мунхаг хүн өдөржин Таныг хэрхэн буруутгадгийг санаач.
Ийнхүү Тэр тэднийг зөвхөн махан бие, Өнгөрөн одоод дахин ирдэггүй салхи болохыг нь санажээ.
Миний амьдралын хугацааг санаач. Та хүний хөвгүүдийг юунд дэмий хоосон бүтээгээ вэ!
Өө, Эзэн, Өөрийн зарц нарын доромжлолыг санаач. Би өвөртөө бүх олон түмний доромжлолыг хэрхэн тээдгийг ч санаач.
Та бол мэддэг билээ, ЭЗЭН, намайг санан ажиглаж, миний өмнөөс хавчигчдаас минь өшөө аваач. Өөрийн тэсвэр тэвчээрээ харгалзан намайг бүү зайлуулаач. Таны төлөө би зэвүүцлийг тэсвэрлэдгийг мэдээч.
Амь чинь маргааш ямар байхыг та нар мэдэхгүй. Учир нь та нар хэсэг зуур үзэгдээд дараа нь алга болох уур манан шүү дээ.