8 Өө, миний хүсэлт биелэгдэж, Бурхан миний тэмүүллийг өгч соёрхох ч болоосой!
8 Өө, миний хүсэл биелэгдэж, Бурхан миний тэмүүллийг өгч соёрхоосой!
Харин тэрээр өөрөө нэг өдөржингөө алхсаар цөлд хүрээд, нэгэн арц модны доор суув. Тэрээр үхэхийг хүсэмжлэн —Одоо хангалттай. ЭЗЭН минь, би эцэг өвгөдөөсөө дээрдэх юмгүй тул одоо миний амийг аваач гэж хэлэв.
Би өөрийн амьдралаа үзэн яддаг. Би өөрийн гомдлоо бүрэн гаргана. Би сэтгэлийнхээ уй гашуу дотор ярих болно.
Тэд үхлийг хүсэмжлэвч тэр нь ирдэггүй бөгөөд нуусан эрдэнэсээс илүүгээр тэд үхлийг хайж ухдаг ажээ.
Тэд булшаа олмогц асар ихээр хөөрөн, баярладаг.
Тэдгээрт хүрэхээс сэтгэл минь татгалзаж байна. Миний хувьд, тэд балиар муухай хоол мэт юм.
Бурхан намайг няцлахыг хүссэн байгаад Тэрээр Өөрийн мутраа сул тавин, намайг тастан хаяасай!
Сэтгэл минь Таны авралыг хайсаар сульддаг. Би Таны үгийг хүлээдэг.
Тийм учраас одоо ЭЗЭН, надаас миний амийг аваач. Учир нь надад амьд явснаас үхсэн нь дээр гэв.