Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Иов 6:4 - Ариун Библи 2004

4 Төгс Хүчит Нэгэний сумнууд миний дотор байгаа бөгөөд тэдний хорыг сүнс минь ууж байна. Бурханы аймшгууд миний эсрэг жагсжээ.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

4 Төгс Хүчит Нэгэний сумнууд миний дотор орж Тэдний хорыг сүнс минь ууж байна. Бурханы аймшгууд миний эсрэг жагсжээ.

Onani mutuwo Koperani




Иов 6:4
30 Mawu Ofanana  

Түүний уур намайг тастчин, ангуучилсан бөгөөд Тэрээр над уруу Өөрийн шүдээ хавирав. Өстнүүд минь намайг цоо ширтдэг.


Түүний цэргүүд хамтдаа ирж, миний эсрэг чиглэж, майхныг минь бүслэн буудалладаг.


Тэрээр наж могойнуудын хорыг сорж, хорт могойн хэл түүнийг алдаг.


Түүний өөрийнх нь нүд ялзарлаа харж, тэрээр Төгс Хүчит Нэгэний уур хилэнгээс ууг.


Аймшгууд над уруу эргэжээ. Тэд алдар хүндийг минь салхи мэт мөшгөдөг бөгөөд хөгжил цэцэглэл минь үүл мэт өнгөрөн одов.


Учир нь Бурханаас ирдэг гай зовлон миний хувьд аймшиг бөгөөд Түүний сүр хүчээс болж би юу ч хийж чаддаггүй.


Өөрийн зөвийн тухайд би худлаа хэлэх юм гэж үү? Би нүгэлгүй боловч шарх минь эдгэшгүй” гэсэн.


Би нүгэл үйлдсэн үү? Хүмүүсийн харгалзагч аа, Танд би юу хийсэн юм бэ? Би өөрөө өөртөө дарамт болтол юунд Та намайг Өөрийн бай болгосон бэ?


Учир нь Тэр намайг шуургаар довтолж, шалтгаангүйгээр миний шархнуудыг ихэсгэдэг.


Өө, ЭЗЭН, надад хурдхан хариулаач, сүнс минь доройтож байна. Надаас нүүрээ бүү нуугаач. Эс тэгвээс би нүх уруу доош одогчдын адил болох юм.


Тэрээр Өөрийн сумнуудаа нисгэн бутрааж, Аянга цахилгаануудаа үй олноор цахиулж, тэднийг бут ниргэсэн.


Учир нь Та тэднийг нуруугаа харуулахад хүргэх болно. Та тэдний нүүрний эсрэг сумаа онилон бэлэн болгоно.


Учир нь Таны сум намайг нэвт сүлбэж, Таны мутар намайг доош дарсан.


Таны хилэгнэлээс болж махан биед минь эрүүл газар үгүй. Миний нүглээс болж ясанд минь амар амгалан ч үгүй.


Таны сумнууд хурц. Тэдгээр нь Хааны дайснуудын зүрхийг сүлбэнэ. Ард түмнүүд Таны өмнө унадаг.


Тэрээр бас Өөртөө алах зэвсгүүдийг бэлтгэсэн юм. Тэрээр сумаа галт сум болгодог.


Зүрх бүр өөр өөрийн зовлонг мэднэ. Гаднын хүн баяр баясгаланг нь үл хуваалцана.


Хүмүүний сүнс өвчнийг ч тэсвэрлэдэг. Харин цөхөрсөн сүнсийг хэн тэнхрүүлж чадах билээ?


Тэр өнгөрөх бүрдээ та нарыг барина. Өглөө бүр, өдөр шөнөгүй дайран өнгөрнө. Энэ мэдээг ойлгох нь үнэхээр аймшигтай байх болно” гэж айлдаж байна.


Тэрээр дайсан мэт Өөрийн нумаа татжээ. Тэрээр өстөн мэт Өөрийн баруун мутрыг тавин, нүдэнд тааламжтай бүхнийг хядав. Сионы охины майханд Тэр Өөрийн хилэнг гал мэт цутгалаа.


Үнэхээр миний эсрэг Тэрээр бүх л өдрийн туршид дахин дахин мутраа эргүүлсэн.


Есдүгээр цагт Есүс чанга дуугаар —Елой, Елой, лама сабахтани? буюу орчуулбал «Миний Бурхан, Миний Бурхан, юунд Та Намайг орхив?» гэж хашхирлаа.


Иймээс бид Эзэнээс эмээхүйг мэдэж, хүмүүсийг ятгадаг. Бид Бурханд ил тод болсон билээ. Мөн та нарын мөс чанарын дотор ч бид ил тод болсон гэж би найддаг.


Би сумаа цусанд согтоож, сэлмэндээ мах үмхүүлнэ. Тэр нь алагдагсад ба олзлогдогсдын цус, дайсны удирдагчид байх болно”.


Тэрээр тэдэнд —Намайг Наоми гэж битгий дууд. Учир нь Төгс хүчит Нэгэн надад хэрцгий хандсан тул намайг Мара хэмээн дууд.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa