20 Найдлага тавьж байсан учраас тэд ичицгээсэн бөгөөд тэнд очоод тэд улайцгаасан.
20 Найдлага тавьж байсан учраас Тэд гонсойсон бөгөөд Тэнд очоод тэд улайцгаасан.
Харин та нар худал хуурмагаар хүрээлдэг. Та нар бүгдээрээ олиггүй эмч нар юм.
Тэрээр ах дүүсийг минь надаас хол явуулсан бөгөөд танилууд минь надаас бүрмөсөн дөлөх болжээ.
Хэцүү цагт итгэлгүй хүнд найдах нь янгинах шүд, доголон хөл мэт буюу.
Яагаад миний өвдөлт дуусашгүй, миний шарх эдгэршгүй байна вэ? Та миний хувьд үнэхээр итгэж болохгүй устай хуурамч горхи адил байх юм уу?
Израилийн найдвар ЭЗЭН, Таныг орхигч бүгд ичгүүрт унах болно. ЭЗЭН болох амьд усны ундаргыг орхисон тул эргэн буцагч хүмүүс газар шороон дээр бичигдэх болно.
Найдвар нь урам хугалдаггүй. Учир нь бидэнд өгөгдсөн Ариун Сүнсээр дамжуулан Бурханы хайр бидний зүрхэнд цутгагдсан байдаг.
Энэ нь «Харагтун, Би Сионд бүдрүүлэх чулуу, Зөрчилд хүргэх хад тавина. Түүнд итгэгч нь ичгэвтэр байдалд орохгүй» гэж бичигдсэнчлэн байна.