9 Тэрээр агуу, ухааршгүй зүйлсийг болон тоо томшгүй гайхамшгуудыг үйлддэг юм.
9 Тэрээр аугаа, ухааршгүй зүйлсийг болон Тоо томшгүй гайхамшгуудыг үйлддэг.
Дээш өндийлгөсөн аваас Та намайг арслан шиг агнах байсан. Дахин Та Өөрийн хүч чадлыг миний эсрэг харуулах байсан.
Харагтун, миний нүд бүхнийг харж, миний чих сонсож, үүнийг ойлгосон юм.
Иов оо, үүнийг сонс. Зогсоод, Бурханы гайхамшгуудыг эргэцүүл.
Өтгөн үүлсийн давхаргуудын тухай болон мэдлэгээр төгс Нэгэний гайхамшгуудыг чи мэддэг үү?
Бурхан бидний ухаарч чадахгүй агуу зүйлсийг үйлдэн Өөрийн дуу хоолойгоор гайхамшигтайгаар аянга буулгадаг болой.
“Мэдлэггүйгээр зөвлөгөөг хаацайлдаг энэ нь хэн юм бэ?”. Тийм учраас би ойлгоогүйгээ буюу миний мэдээгүй, миний хувьд дэндүү гайхамшигтай зүйлсийг би тунхагласан билээ.
Тэрээр ухааршгүй агуу зүйлс хийгээд тоо томшгүй гайхамшгуудыг бүтээж байдаг.
Хэрвээ би тэдгээрийг тоолбол тэд элсний ширхгээс ч даван гарна. Би сэрүүн байхдаа ч Тантай хамт байна.
ЭЗЭН бол агуу ба өндөрт магтууштай бөгөөд Түүний агуу байдал хэмжээлшгүй билээ.
Миний Бурхан ЭЗЭН, Таны үйлдсэн гайхамшгууд болоод Биднийг бодсон Таны бодол санаанууд олон юм. Тантай эн зэрэгцэхүйц хэн ч байхгүй. Би тэдгээр гайхамшгуудыг зарлан хэлье гэсэн ч тэд тоолшгүй олон юм.
Тахил болон идээн өргөлийг Та хүсээгүй. Та чихийг минь нээсэн. Шатаалт тахил болон нүглийн төлөөх тахилыг Та шаардаагүй.
Ганцаараа гайхамшгуудыг үйлддэг Израилийн Бурхан, ЭЗЭН Бурхан магтагдах болтугай.
Учир нь Та бол аугаа бөгөөд гайхамшигт үйлсийг үйлддэг. Та ганцаараа л Бурхан юм.
Бүх юмыг Тэр тухайн цагт нь сайн сайхнаар бүтээсэн бөгөөд хэдийгээр хүн Бурханы үйлдсэн ажлыг эхнээс эцсийг нь хүртэл ойлгохгүй ч гэсэн Тэр тэдний зүрхэнд үүрд мөнхийг байгуулсан билээ.
Чи мэдэхгүй гэж үү? Чи сонсоогүй гэж үү? Мөнхийн Бурхан болох ЭЗЭН дэлхийн хязгаарыг Бүтээгч нь эцэж туйлддаггүй юм. Түүний ухаан нь хязгааргүй.
Аяа, Бурханы мэргэн ухаан болон мэдлэгийн баялаг нь ямар гүн гүнзгий вэ! Түүний шүүлтүүд нь ямар ухаарагдашгүй, Түүний замууд нь ямар олж илрүүлшгүй вэ?