8 Харин миний хувьд, би Бурханыг эрэлхийлж, Бурханы өмнө би өөрийн хэргийг тавихсан.
8 Харин би Бурханыг эрэлхийлж, Бурханы өмнө өөрийн хэргийг тавихсан.
Хэрэв чи зүрхээ зөв удирдаж, гараа Түүн уруу сунгаж,
Та нарын мэддэгийг би ч бас мэднэ. Та нараас дутах юм надад үгүй.
Харин би Төгс Хүчит Нэгэнтэй ярилцсан ч болоосой. Бурхантай маргахыг би хүсдэг.
Одоо Түүнийг таньж, Түүнтэй эвтэй байгтун. Ийм л замаар чамд сайн нь ирэх болно.
Чи Түүнд залбирах бөгөөд Тэрээр чамайг сонсох болно. Чи тангаргуудаа ч биелүүлэх болно.
Хэрэв чи Бурханыг хайж, Төгс Хүчит Нэгэний өршөөлийг гуйсан сан бол,
Өөрийн замыг ЭЗЭНд даатга, Мөн Түүнд итгэж найд. Тэгвэл Тэр биелүүлж өгнө.
Зовлон зүдгүүрийн өдөр Намайг дууд. Би чамайг аврах бөгөөд Чи Намайг хүндэтгэх болно”.
Харин зөв шударгаар шүүдэг, зүрх сэтгэлийг сорьдог түмэн цэргийн ЭЗЭН, тэднээс Таны өшөө авахыг надад харуулаач. Учир нь Танд би хэргээ даатгасан билээ.
Энэхүү шалтгааны улмаас би мөн зовдог. Гэхдээ би ичдэггүй. Учир нь би хэнд итгэснээ мэддэг. Тэр надад хариуцуулсан зүйлээ тэрхүү өдрийг хүртэл хамгаалах хүчтэй гэдэгт би итгэлтэй байна.
Тэр зүхэгдэж байхдаа, хариуд нь зүхээгүй. Тэр зовон тарчилж байхдаа заналхийлээгүй, харин шударгаар шүүдэг Нэгэнд Өөрийгөө даатгасаар байлаа.
Тиймээс Бурханы хүслийн дагуу зовогсод зөвийг үйлдэхдээ итгэмжит Бүтээгчид сүнсээ даатгаг.