6 Золгүй явдал шорооноос гардаггүй, гай зовлон ч газраас ургадаггүй.
6 Золгүй явдал шорооноос гардаггүй, Зовлон гамшиг ч газраас ургадаггүй юм.
Тэд худал хуурмагийг тээж, гэм бурууг төрүүлдэг бөгөөд тэдний оюун бодол заль мэхийг бэлтгэдэг ажээ гэв.
Түүнийг дуугүй байхад хэн буруушааж чадах вэ? Тэрээр нүүрээ нуухад үндэстэн, хувь хүний хэн нь тэгвэл Түүнийг харж чадах вэ?
Учир нь бид Таны уур хилэнгээр шатаагдаж, Таны уур хилэнгээс бид айсан.
Би гэрлийг буй болгон, харанхуйг бүтээж, энх амгаланг тогтоон, гай гамшгийг ч бүтээж байна. Би бол энэ бүгдийг хийдэг ЭЗЭН мөн.
Сайн болон муугийн аль аль нь Хамгийн Дээд Нэгэний амнаас гардаггүй гэж үү?
Тэд зөвхөн үгийг л хэлж байна. Зохисгүй тангаргуудаар тэд гэрээнүүд байгуулдаг. Шүүлт нь, тариан талбайн шан дахь хортой зэрлэг ургамал шиг соёолж байна.
Зөнгөөрөө ургасан тариаг та нар хураах ёсгүй, тайрагдаагүй усан үзмийн модны үзмээ бүү цуглуул. Газар нь амралтын жилтэй байх ёстой.
Хот дотор бүрээг үлээвээс, хүмүүс чичрэхгүй гэж үү? Хэрвээ хотод гай гамшиг тохиолдвол үүнийг ЭЗЭН хийсэн биш үү?
Гэвч дайсны өдөөн хатгалганд түгшиж байна. Өстнүүд нь буруугаар ойлгож, «Бидний гар агуу, энэ бүхнийг ЭЗЭН хийсэн юм биш ээ!» гэж хэлэх болуузай”.
Хэн чинь ч Бурханы нигүүлслээс салахгүйн тулд болон ямар ч гашуун үндэс урган хор учруулан, түүгээр олон хүн бузарлагдахгүйн тулд сэрэмжил.
Тэр авдар нутгийнхаа замаар Бет-шемеш уруу явахыг харвал, Бурхан бидэнд энэ их гай зовлонг учруулсан гэсэн үг билээ. Харин хэрэв эс явбал биднийг цохисон нь Түүний мутар биш, энэ нь бидэнд санамсаргүй тохиолдов гэдгийг бид мэдэх болно гэв.