22 Хүчирхийлэл ба өлсгөлөн болоход чи инээж, зэрлэг араатнуудаас ч айхгүй болно.
22 Сүйрэл ба өлсгөлөн болоход чи инээж, Хээрийн араатнуудаас ч эс айна.
Түүний эсрэг ЭЗЭНий айлдсан үг энэ юм. “Чамайг Сионы онгон охин басамжлан, элэглэв. Чиний араас Иерусалимын охин толгойгоо сэгсрэв.
Тэрээр чиний амыг инээдээр, чиний уруулыг баярын дуугаар дүүргэх л болно.
Чи арслан, наж могойг гишгэж, Залуу арслан, могойг хөлөөрөө дэвсэлнэ.
Мөн харанхуйд явагч тахлаас ч, Үд дунд цөлжүүлэх мөхлөөс ч айхгүй.
Тэнд нэг ч арслан алга, ямар ч махчин араатан гарч ирэхгүй. Тэнд тэд олдохгүй. Харин золигдогсод л түүгээр алхана.
Чоно хургатай хамт бэлчин, арслан үхэр мэт сүрэл идэж, шороо нь могойн хоол болно. Тэд Миний бүх ариун ууланд ямар ч муу, хор хөнөөл үйлдэхгүй” гэж ЭЗЭН айлдаж байна.
Би тэдэнтэй энх тайвны гэрээг байгуулж, хөнөөлт араатнуудыг энэ нутгаас үгүй хийх болно. Ингэснээр тэд цөлд аюулгүй амьдарч, ойд унтах юм.
Тэр өдөрт Би бас тэдний төлөө хээрийн араатнууд, огторгуйн шувууд ба газрын мөлхөгч амьтадтай гэрээ байгуулах болно. Би нум, илд ба дайныг энэ газраас халах бөгөөд тэднийг аюулгүй хэвтүүлнэ.