20 Өлсгөлөнгийн үед Тэрээр чамайг үхлээс, дайны үед илдний хүчнээс золино.
20 Өлсгөлөнгийн үед үхлээс, Дайны үед илдний хүчнээс Тэр чамайг золино.
Бурхан их авралаараа та нарыг амьд үлдээж, үр удмыг чинь газар дэлхий дээр уламжлуулан үлдээхээр та нараас өмнө намайг илгээжээ.
Хэрээнүүд түүнд өглөө, орой болгон талх болон мах авчирдаг байсан бөгөөд тэрээр горхины уснаас ундаалдаг байв.
ЭЗЭН намайг хүндээр гэсгээсэн, Гэвч намайг үхэлд хүргээгүй.
Та хаадад авралыг хайрлаж, Өөрийн зарц Давидыг бузар илднээс авардаг билээ.
Түмэн цэргүүд намайг бүслэвч Миний зүрх айхгүй. Миний эсрэг дайн гарсан ч, Энэ бүгдийн дунд би итгэлтэй байх болно.
Тэдний сэтгэлийг үхлээс аварч, Тэднийг өлсгөлөн дунд амьд үлдээхийн тулд байдаг юм.
Тэд гамшгийн үед ичгүүрт орохгүй бөгөөд Өлсгөлөнгийн өдрүүдэд ч хангалуун байна.
Ямар ч хүн ямар ч аргаар ах дүүгээ зольж чадахгүй, Эсвэл түүний төлөө Бурханд төлөөс өгч чадахгүй.
Шударга зөв хүний өлсөхийг ЭЗЭН эс тэвчдэг, Харин хар санаатны хүслэнг цааш түлхдэг.
хүн өндөрт заларч, түүний хоргодох газар нь хадан бэхлэлт байх болно. Түүнд талхыг нь өгч, ус нь элбэг байх болно.
Дараа нь Зедекиа хаан тушаал буулгаж, тэд Иеремиаг харуулын гэрийн хашаанд даалган, хотын бүх талх дуустал түүнд талхчны гудамжнаас өдөр тутам бүтэн талх өгч байв. Ингээд Иеремиа харуулын гэрийн хашаанд үлдэв.
Учир нь Би чамайг заавал аварч, чи илдэнд унахгүй. Харин чи Надад итгэсэн тул өөрийн амиа олз мэт авна” гэж ЭЗЭН тунхаглаж байна» гэж хэлээрэй” гэв.
Би тэднийг Үхэгсдийн орны хүчээс золих уу? Би тэднийг үхлээс золих уу? Үхэл ээ, чиний өргөсүүд хаана байна вэ? Үхэгсдийн орон оо, чиний хатгуур хаана байна вэ? Миний харцнаас энэрэл нууцлагдах болно.
Хэдийгээр инжрийн мод цэцэглэлгүй, усан үзмийн мод үр жимсгүй болж, чидун модны ургац гарахгүй, талбайд ямар ч хүнс ургахгүй байсан ч, мөн хашаандаа хоньгүй, саравчиндаа үхэргүй болсон ч,
Та нар дайн болоод дайны сураг чимээг удахгүй сонсоно. Айж сандруузай. Тэдгээр нь зайлшгүй болох учиртай бөгөөд төгсгөл нь хараахан биш юм.