14 Өдрөөр тэд харанхуйтай учирч, үд дунд ч шөнө мэт тэмтэчдэг.
14 Өдрөөр тэд харанхуйтай учирч, Үд дунд ч шөнө мэт тэмтэчдэг.
Тэд гэрэлгүй харанхуйд тэмтчин явдаг бөгөөд Тэр тэднийг согтуу хүн мэт гуйвуулдаг аж.
Тэрээр харанхуйгаас зугтахгүй. Мөчрүүдийг нь гал хуйхлах бөгөөд Түүний амны амьсгалаар тэрээр одох бөлгөө.
Тэрээр гэрлээс харанхуй уруу хөөгдөж, оршин суугчидтай ертөнцөөс зайлуулагдсан ажээ.
бүрэн харанхуй түүний эрдэнэст үлдсэн бөгөөд унтаршгүй гал түүнийг залгина. Тэр гал түүний майханд үлдэгсдийг шатаана.
өө харанхуй, чи харж чадахгүй болохын тулд бөгөөд арвин их ус чамайг нөмөрдөг билээ.
Бусад нь гэрлийн эсрэг тэрслэгчидтэй хамт байсан билээ. Тэд гэрлийн замыг мэдэхийг ч, түүний жимээр явахыг ч хүсдэггүй.
Хорон муугаас тэдний гэрэл авагдсан бөгөөд өргөгдсөн гар хугарав.
ЭЗЭН Мосед —Египетийн газар дээгүүр харанхуй нөмрөхийн тулд гараа тэнгэр өөд сунга гэж айлдав.
Мосе гараа тэнгэр өөд сунгахад, Египетийн бүх нутагт гурван өдрийн турш түнэр харанхуй болов.
Хар санаатны зам нь харанхуй мэт буюу. Тэд юунд бүдэрч байгаагаа ч үл мэднэ.
Бид сохор хүмүүс мэт хана дагуу тэмтрэн, нүдгүй хүмүүс адил тэмтэчнэ. Үд дунд бид бүрэнхийд мэт бүдэрч, хүчтэнүүдийн дунд бид хүүр мэт байна.
Эзэн БУРХАН тунхаглаж байна. “Би үд дунд нарыг жаргааж, гэрэлтэй өдөр газрыг харанхуй болгохын тулд энэ нь тэр өдөрт болно.
Сохор хүн харанхуйд тэмтчихийн адил чи гэгээн цагаан өдөр ч тэмтчин, зам мөр чинь бүтэмжгүй, чи дандаа дарлагдан дээрэмдүүлж, хэн ч чамайг аврахгүй.