3 Тэр чамд хүсэлт тавьж, зөөлөн үгсийг чамд хэлэх үү?
3 Тэр чамаас олонтаа гуйж гувших уу? Дөлгөөн зөөлөн үгсийг чамд хэлэх үү?
Чи түүний хамарт олс дөрлөж, эсвэл эрүүг нь дэгээгээр цоолж чадах уу?
Тэр чамтай гэрээ байгуулах уу? Чи түүнийг үүрд боолоо болгох уу?
Дэлхий болон түүнийг дүүргэдэг бүхэн, Ертөнц хийгээд түүнд оршигчид ЭЗЭНийх юм.
Түүний яриа цөцгийн тосноос ч ялдам байсан, Харин зүрхэнд нь дайсагнал байв. Түүний үгс тосноос ч уян зөөлөн байсан, Гэвч тэд сугалсан илд мэт байв.
Одоо хэрэв та нар Миний дуу хоолойг дуулгавартай дагаж, Миний гэрээг сахивал та нар бүх ард түмнүүдийн дундах Миний эзэмшил болно. Учир нь бүх дэлхий Минийх.
Эелдэг хариулт уур хилэнг зайлуулна. Харин хүйтэн цэвдэг үгс уур хилэнг хөдөлгөнө.
Ядуу хүн өршөөл гуйдаг бол Баян хүн таагүй хариулт өгдөг.
Захирагч хүнийг тэвчээрээр ятгаж болно. Уян хатан хэл ясыг ч хугалж чадна.
Тэд үзмэрчдэд “Бүү үзэгдэл үз” гэж, эш үзүүлэгчдэд “Аль нь зөв болохыг бидэнд эш үзүүлж болохгүй. Бидэнд тааламжтай үг, хуурамч эш үзүүллэгийг хэлэгтүн.
“Мөнгө Минийх, алт Минийх” гэж түмэн цэргийн ЭЗЭН тунхаглаж байна.