11 Би буцааж төлөхийн тулд хэн Надад өгсөн юм бэ? Бүхий л тэнгэрийн доорх нь Минийх юм.
Түүний өмнө Үхэгсдийн орон нүцгэн бөгөөд Сүйрлийн Газар ч бүтээгдэж халхлагдаагүй.
Учир нь Тэрээр газар дэлхийн хязгаар уруу харж, тэнгэрүүдийн доорх бүх юмсыг хардаг билээ.
Чи татгалзсан учраас Тэр чамд буцааж төлөх ёстой юу? Учир нь би биш, чи сонгох ёстой. Тиймээс юу мэддэгээ тунхагла.
Чи шударга зөв бол Түүнд юу өгч, эсвэл Тэрээр чиний гараас юу авдаг вэ?
Тэр амьтны эрхтнүүд, эсвэл хүч чадал, эсвэл сайхан хэлбэр галбирынх нь тухай Би дуугүй байхгүй.
Тэднийг мэдэхгүй байхад Өөрийн уурандаа тэдгээрийг хөмрүүлэх үедээ Тэрээр уулсыг ч хөдөлгөдөг билээ.
Тэнгэрүүд бол ЭЗЭНий тэнгэрүүд билээ, Харин газар дэлхийг Тэрээр хүний хөвгүүдэд өгсөн.
Учир нь Та түүнийг сайн зүйлсийн ерөөлөөр угтан авдаг. Та шижир алтан титмийг түүний толгойд өмсгөдөг.
Дэлхий болон түүнийг дүүргэдэг бүхэн, Ертөнц хийгээд түүнд оршигчид ЭЗЭНийх юм.
Би өлссөн байсан ч чамд хэлэхгүй байсан. Учир нь дэлхий болон түүний агуулдаг бүхэн Минийх юм.
Одоо хэрэв та нар Миний дуу хоолойг дуулгавартай дагаж, Миний гэрээг сахивал та нар бүх ард түмнүүдийн дундах Миний эзэмшил болно. Учир нь бүх дэлхий Минийх.
Эсвэл энэ нь өөртөө эргүүлж төлүүлэхийн тулд хэн Түүнд урьдчилж өгсөн бэ?
“Учир нь дэлхий болон түүнийг дүүргэдэг юмс Эзэнийх юм”.
Хэрэв хэн нэгэн хүн та нарт “Энэ бол шүтээнд тахисан мах” гэвэл, та нарт хэлж өгсөн хүний болон мөс чанарын төлөө түүнийг бүү ид.
Тэнгэр хийгээд хамгийн дээд тэнгэр, бас газар дэлхий, түүн дээр байгаа бүхэн чиний Бурхан ЭЗЭНийх юм.
Харагтун, бүх газар дэлхийн Эзэний гэрээний авдар та нарыг тэргүүлэн гатлахаар Иордан уруу орж байна.