22 Лянхуа цэцэг түүнийг сүүдрээр халхалдаг. Горхины уд модод түүнийг хүрээлдэг.
22 Өргөст бут түүнийг сүүдрээр халхалдаг. Горхи бараадсан уд модод түүнийг хүрээлдэг.
Тэрээр лянхуа цэцгийн дор, зэгс болон хулсан нуувчинд хэвтдэг бөлгөө.
Гол үерлэж тэрээр сандардаггүй. Иордан гол амаар нь татсан ч тэрээр итгэлтэй тайван байдаг.
Ийм учраас тэд олж, нөөцөлсөн баялгаа Арабимын горхи уруу зөөнө.
Тэд усны урсгалын хажуу дахь улиангар мэт өвсөн дотор ургана.
Тэр бас газрын зарим үрийг авч, түүнийг үржил шимтэй газарт суулгасан. Тэр түүнийг их усны дэргэд байрлуулжээ. Тэр түүнийг уд мод адил суулгав.
Эхний өдөр та нар өөрсдөдөө гоё модны навч, далдуу модны мөчир, навчит модны гишүү, голын бургасыг авч, долоо хоногоор өөрсдийн Бурхан ЭЗЭНий өмнө баясагтун.