7 Одоо санаач, гэмгүй атлаа мөхсөн хэн байна? Эсвэл шулуун шударга нэгэн хаана сөнөсөн бэ?
7 Санатугай, гэмгүй атлаа мөхсөн хэн байна? Зөв шударга атлаа сөнөсөн нь хаана байна?
Тэр хорон муу хүмүүсийг амьд үлдээдэггүй, харин дарлагдагсдад шударга ёсыг өгдөг.
Тэрээр шударга зөв нэгнээс мэлмийгээ салгадаггүй. Харин сэнтий дэх хаадтай Тэрээр тэднийг үүрд залсан бөгөөд тэд өргөмжлөгдсөн.
Үнэнч шударгыг Бурхан үнэхээр орхихгүй, бузар мууг үйлдэгчдийг Тэрээр дэмжихгүй юм.
Би залуугаасаа хөгширтлөө Зөв шударга хүн хаягдахыг, Үр удам нь талх гуйж байхыг үзээгүй.
Би утгагүй амьдралынхаа туршид юм бүрийг л үзэв. Зөв хүн шударга байдал дотроо үхэж байхад, бузар хүн худал дотроо удаан амьдрах ажээ.
Нутгийн хүмүүс түүний гараас могой унжин байхыг хараад өөр хоорондоо “Энэ хүн алуурчин гэдэг нь эргэлзээгүй. Тэр тэнгисээс аврагдсан хэдий ч шударга ёс түүнд амьдрахыг зөвшөөрсөнгүй” хэмээн ярьцгаажээ.
бурханлаг хүмүүсийг сорилтоос яаж ангижруулахыг болон зөвт бус хүмүүсийг шүүлтийн өдрийг хүртэл шийтгэлийн дор яаж барьж байхаа Эзэн мэддэг.