4 Чиний үгс ганхаж буй хүмүүст зогсоход нь тусалсан бөгөөд чи сөхрөгсдийг хүчирхэгжүүлсэн билээ.
4 Ганхагсдыг зогсоход нь Сөхрөгсдийг хүчирхэг болоход нь Чиний үг тусалсан билээ.
Учир нь чихнүүд сонсоод намайг ерөөгдсөн гэж дуудаж, нүднүүд хараад намайг гэрчилдэг байв.
Би тэдэнд замыг сонгож, тэргүүнд нь сууж, дайчдынхаа дунд буй хаан мэт буюу гашуудагсдыг тайтгаруулсан нэгэн мэт заларч байсан.
Чи олон хүнийг сургамжилсан бөгөөд чи сул дорой гарыг тэнхрүүлснээ харагтун.
Харин одоо тэр нь чамд ирэхэд, чи тэвчээргүй байна. Энэ нь чамд хүрэхэд чи зориг мохжээ.
ЭЗЭН унасан бүхнийг өндийлгөж, Сөхөрсөн бүхнийг босгодог.
Илдээр дүрэхтэй адил бодлогогүй ярьдаг хүн байдаг бол Мэргэн хүний хэл илааршлыг авчирдаг.
Цагаа олсон зөв үг болбоос мөнгөн хээ угалзны дунд шигтгэсэн алтан алим мэт буюу.
Ядарсан хүнд үгээр хэрхэн туслахыг мэдээсэй хэмээн Эзэн БУРХАН Надад шавийн хэл өгсөн. Тэр өглөө бүр намайг сэрээн, шавь мэт сонсгохын тулд Тэр Миний чихийг нээнэ.
Тэгэхэд хааны царай цонхийж, бодлууд нь түүнийг түгшээж, ташааных нь үе мөч суларч, өвдөг нь чичирч эхлэв.
Иймээс тэр хүнийг уй гашууд хэт автуулчихгүйн тулд харин ч та нар түүнийг уучилж, тайвшруулах нь дээр юм.
Гэвч дарамтанд байгсдыг тайвшруулагч Бурхан Титийн ирэлтээр биднийг тайвшруулав.
Ах дүү нар аа, эмх журамгүй хүмүүст сануулж, хулчгар хүмүүсийг зоригжуулж, дорой буурай хүмүүст тусалж, бүх хүнд тэвчээртэйгээр хандахыг бид та нараас гуйж байна.
Иймд цуцсан гар, сульдсан өвдгөө тэнхрүүлэгтүн.