Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Иов 4:19 - Ариун Библи 2004

19 Тэгвэл шавар сууцанд амьдардаг, үндэс суурь нь шороонд байдаг, дэнгийн эрвээхийнээс өмнө бяцлагддаг хүмүүст яаж найдах юм!

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

19 Шавар сууцанд амьдардаг, Суурь үндэс нь шороо тоосонд байдаг, Хивэн эрвээхэй адил бяцлагддаг хүмүүст Тэр яаж найдах юм!

Onani mutuwo Koperani




Иов 4:19
18 Mawu Ofanana  

Абрахам —Би өөрөө тоос шороо мэт өчүүхэн амьтан боловч Эзэнд үг хэлэхээр зүрхэллээ.


ЭЗЭН Бурхан тоос шорооноос хүнийг бүтээж, амин амьсгалыг хамраар нь үлээж оруулахад, хүн амьд оршигч болжээ.


Чи газар шороондоо эргэж очих хүртлээ Духныхаа хөлсийг дуслуулан байж хоолоо олж иднэ. Учир нь чамайг газар шорооноос авсан. Чи тоос шороо тул тоос шороондоо буцаж очих болно гэжээ.


Та намайг шавар мэт бүтээснээ одоо санаач. Та намайг буцаагаад шороо болгох байсан гэж үү?


Та нарын цээжилсэн хэллэгүүд үнс адил бөгөөд та нарын хамгаалалтууд шавран хамгаалалтууд ажээ.


Энэ зуур би хорхойд идүүлсэн хувцас мэт, муудсан зүйл мэт ялзарч байна.


Цэцэг мэт тэрээр соёолон гарч, хатан хорчийдог. Тэрээр бас сүүдэр мэт зугтан одож, зогсдоггүй ажээ.


Тэд цагаасаа өмнө авагдаж, тэдний сууриуд гол мөрнөөр угаагдаж устсан.


авгалдай болох хүн, өт болох хүний хүү ямар байх вэ! гэв.


Үзэгтүн, би чамтай адил Бурханд харьяалагддаг. Би ч гэсэн шавраар бүтээгдсэн билээ.


Түүний сүнс гарч явдаг бөгөөд тэрээр газар шороо уруу буцдаг. Яг тэр өдөр түүний бодлууд мөхдөг.


Гэм буруугийн төлөө зэмлэлээр Та хүнийг гэсгээдэг. Дэнгийн эрвээхийн адил Та түүний хувьд нандин юмсыг шатаадаг. Үнэхээр хүн бүхэн зүгээр л нэг амьсгал юм. Села


Тэгээд тоос нь урьд байсан газар шороондоо буцаж, сүнс нь үүнийг өгсөн Бурхандаа буцах ажгуу.


Хүчний давамгайлал нь биднээс биш, харин Бурханых байхын тулд бид энэхүү баялгийг шавар савнуудад тээдэг.


Учир нь хэрэв бидний газар дахь гэр болох майхан нурах аваас бидэнд гараар баригдаагүй, тэнгэрт мөнх байх, Бурханы барилга буйг бид мэддэг.


Учир нь “Бүх махан бие болбоос өвс мэт бөгөөд Бүхий л алдар нь өвс ногооны цэцэг мэт. Өвс ганддаг, цэцэг унадаг.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa