13 Хүмүүс гүн нойронд автах шөнийн үзэгдлүүдээс гардаг сэтгэл түгшээсэн бодлуудын дунд
13 Хүмүүнийг гүн нойронд автах үед Шөнийн үзэгдлүүдээс хоромхон бодлууд ирэв
Нар шингэх үеэр Абрамыг гүн нойрондоо унтаж байтал түнэр харанхуй болон аймшигт айдас түүнийг нөмрөв.
ЭЗЭН Бурхан Адамыг гүн нойронд автуулж, түүнийг унтаж байх зуур хавиргаас нь нэгийг сугалж аваад, ормыг нь махаар бөглөжээ.
Гэтэл Бурхан Абимелех дээр шөнийн зүүдэнд хүрч ирээд, түүнд хэлсэн нь —Чи өөрийн авсан энэ эмэгтэйгээсээ болж үхнэ. Учир нь тэр эмэгтэй бол гэрлэсэн эмэгтэй гэв.
Зүүдэндээ үзвэл, газар дээр нэгэн шат босож, түүний орой нь тэнгэрт тулан, бас дахин харвал, түүгээр Бурханы тэнгэр элч нар өгсөн уруудан байлаа.
Шөнө нь сири хүн Лабаны зүүдэнд Бурхан хүрч ирээд —Чи болгоомжил, Иаковт сайн муу юу ч битгий хэл! гэжээ.
Шөнө нь Бурхан Израильд үзэгдэж, —Иаков аа! Иаков аа! гэж дуудахад Иаков —Би энд байна гэж хариулав.
айдас ба чичиргээ над уруу ирж, бүх ясыг минь чичрүүлэв.
Ингээд би түүний үгийг сонссон. Түүний үгийг сонсонгуут би нүүрээрээ газар унаж, гүн нойронд автав.
Энэ нууц Даниелд шөнийн үзэгдэл дотор илчлэгджээ. Тэгээд Даниел тэнгэрийн Бурханыг магтав.
Би нэгэн зүүд зүүдэлсэнд тэр нь намайг айлгажээ. Орондоо хэвтэх үед бий болсон эдгээр төсөөллүүд болон оюун бодолд минь буй үзэгдлүүд намайг түгшээсээр байлаа.
Түүнийг надтай ярьж байх зуур, би нүүрээ газарт нааж, гүн нойронд автав. Гэвч тэр надад гараа хүргэж, намайг цэх шулуун босгосон.
Тэр —Үгийг минь одоо сонс. Хэрэв та нарын дунд эш үзүүлэгч байвал ЭЗЭН Би Өөрийгөө түүнд үзэгдлээр мэдүүлэх болно. Би түүнтэй зүүдэнд нь ярих болно.