27 Бүргэд өндөрт халин нисэж, үүрээ оргилд засдаг нь чиний тушаалаар болдог уу?
27 Өндөрт халин бүргэд чиний тушаалаар нисэж, Өндөр оргилд үүрээ засдаг уу?
Өмнө зүг уруу жигүүрээ дэлгэн шонхор элин хальдаг нь чиний ухаанаар болдог уу?
Тэрээр хавцалд, чулуун цохио буюу хүрч болохооргүй газар амьдарч, амардаг билээ.
Залуу нас чинь бүргэд мэт шинэчлэгдэхийн тулд Тэр чиний хүслийг сайн зүйлсээр хангадаг.
“Би египетчүүдэд хэрхэн хандаж, та нарыг бүргэдийн жигүүр дээр тээн, яаж Өөртөө авчирсныг та нар өөрсдөө харсан.
Нүд чинь эд хөрөнгөнд тусмагц тэр нь алга болно. Учир нь гэвээс эд хөрөнгөнд жигүүр ургадаг бөгөөд Тэр нь тэнгэрт нисэн дүүлэх бүргэд мэт ажгуу.
Эдгээр нь Тэнгэрт халин нисэх бүргэдийн зам, Хадан дээгүүр мурилзах могойн зам, Тэнгисийн дунд хөвөх хөлөг онгоцны зам, Бүсгүй хүнтэй ханилсан эрийн хувь тавилан болой.
Харин ЭЗЭНд найдагчдын хүч нь шинэчлэгдэнэ. Тэд бүргэд мэт жигүүр дээрээ элин халина. Тэд гүйхдээ үл ядран, алхахдаа үл цуцна.
Чамаас айх айдсын тухайд, хадны ан цаваар амьдардаг, толгодын өндөрлөгийг эзэгнэгч чиний зүрх сэтгэлийн сагсуу онгироо байдал чамайг мэхэлжээ. Чи бүргэд мэт өндөрт үүрлэвч, Би чамайг тэндээс доош унагана” гэж ЭЗЭН тунхаглаж байна.
Уруулдаа бүрээг ойртуул! Тэд Миний гэрээг зөрчиж, Миний хуулиас урвасан учир ЭЗЭНий гэрийн эсрэг дайснууд бүргэд мэт ирж байна.
Шувуудын дундаас эдгээрийг та нар жигших ёстой. Тэдгээр нь идэгдэх ёсгүй жигшүүрт зүйл болой. Эдгээр нь бүргэд, тас, хар тас,
Чи бүргэд мэт өндөрт барьж, оддын дунд үүрээ зассан ч тэндээс Би чамайг доош буулгана” хэмээн ЭЗЭН тунхаглаж байна.