Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Иов 39:11 - Ариун Библи 2004

11 Хүч нь агуу учир чи түүнд найдаж, өөрийн ажлаа түүнд даатган үлдээх үү?

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

11 Хүч нь агуу учир чи түүнд найдах уу? Хүч хөдөлмөрөө түүнд даатган үлдээх үү?

Onani mutuwo Koperani




Иов 39:11
16 Mawu Ofanana  

Тэгээд Бурхан —Бид Өөрсдийнхөө дүр төрхийн дагуу Өөрсөдтэйгөө адилхан хүнийг бүтээж, далайн загас, огторгуйн шувууд, мал адгуус, бүх газар дэлхий, газраар мөлхөгч бүгдийг тэдэнд захируулъя хэмээн айлдав.


Бурхан тэднийг адислаж, тэдэнд —Өсөн нэмэгдэж, өнөр өтгөн болж, газар дэлхийг дүүргэн, газрыг эзэмш! Далайн загас, огторгуйн шувууд хийгээд газар дэлхий дээр хөдөлдөг бүх амьтдыг захир хэмээн айлдав.


Тэгээд тэд үр тариагаа илжгэндээ ачаад, тэндээс хөдөлцгөөв.


Газар дэлхий дээрх араатан амьтан бүхэн, огторгуйн жигүүртэн шувуу бүхэн, газраар мөлхөгч бүхэн, далайн загас жараахай бүхэн та нараас айж эмээнэ. Тэд та нарын гарт орох болно.


Чи зэрлэг үхрийг шан татуулахаар олсоор хүлж, эсвэл араасаа дагуулан хөндий газрыг хагалуулж чадах уу?


Тэрээр чиний буудайн үрийг эргүүлэн авчирч, үтрэмд чинь хураана гэж чи итгэх үү?


Манай үхэр сүргүүд Гай зовлон, алдагдалгүй хүнд ачааг зөөж, Манай гудамжнуудад хашхирах дуун ч байхгүй болох болтугай!


Тэрээр морины хүч чадалд бахддаггүй. Тэрээр хүний хөлд ч баярладаггүй.


Зарим нь морин тэргэнд, зарим нь моринд найддаг. Харин бид өөрсдийн Бурхан ЭЗЭНий нэрийг санах болно.


Шар байхгүй газар тэжээлийн тэвш хоосон. Гэвч шарын хүчийг ашиглавал орлого нэмэгддэг.


“Үгүй, бид мориор зугтана” гэж та нар хэлсэн. Тиймээс та нар зугтана. “Бид хурдан хүлгээр давхина” гэж та нар хэлэв. Тиймээс та нарыг мөрдөгчид нь хурдан байх болно.


Негевийн араатнуудын тухай зөн. Тэд эм болон эр арслан, хорт болон нисдэг могой гарч ирдэг зовлон зүдгүүрийн газраар дамжин, өөрсдийн баялгаа илжигний нуруунд тохон, эрдэнэсээ тэмээний бөхөн дээр ачин, өөрсдөд нь ямар ч тус болохгүй улс уруу зөөж байна.


Бел бөхийж, Небо унана. Араатан ба адгуус тэдний шүтээнүүдийг ачин явна. Та нарын үүрч явсан шүтээн ядарсан адгууснуудад хүнд ачаа болжээ.


Бурхан тэднийг Египетээс гарган авчирдаг Тэр бол тэдний хувьд зэрлэг үхрийн эвэр мэт юм.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa