Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Иов 38:28 - Ариун Библи 2004

28 Бороонд эцэг бий юү? Эсвэл хэн шүүдрийн дуслуудыг олсон бэ?

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

28 Бороонд эцэг бий юү? Эсвэл хэн шүүдрийн дуслуудыг төрүүлсэн бэ?

Onani mutuwo Koperani




Иов 38:28
22 Mawu Ofanana  

Бурхан чамд тэнгэрийн шүүдэр, Газрын баялаг, Арвин их үр тариа, Дарс хайрлах болтугай!


Түүний эцэг Исаак түүнд хандаж —Чиний суух газар бол газрын баялгаас хол, Тэнгэрийн шүүдрээс хол юм.


Өө, Гилбоагийн уулс аа, та нарын дээр шүүдэр бүү унаг, бороо бүү орог, мөн талаар дүүрэн өргөл ч бүү байг. Учир нь тэнд хүчтэний бамбай, Саулын эс тослогдсон бамбай бузарлагдав.


Гилеадын суурьшигчдын нэг тишбе хүн Елиа Ахабт —Миний хүндэтгэдэг Израилийн Бурхан ЭЗЭНий амьд буйгаар тангараглая. Намайг тушаахаас нааш энд хэдэн жилийн турш бороо ч орохгүй, шүүдэр ч буухгүй болно гэв.


Үндэс минь ус уруу тархаж, мөчрүүд дээр минь шөнөжин шүүдрийн ус бөнжигнөнө.


Учир нь Тэрээр усны дуслуудыг дээшээ татдаг бөгөөд тэр дундаас бороог бий болгодог.


Үүнийг үүлс доош асгадаг бөгөөд тэдгээр нь хүн дээр бялхмаар дусалдаг.


Эсвэл хэвлийгээс оргилон гарахад нь хэн далайг хаалгаар хязгаарласан бэ?


Тэрээр тэнгэрийг үүлсээр бүрхэн, Газар дэлхийд бороог бэлтгэж, Уулс дээр зүлэг ногоог ургуулдаг.


Түүний мэдлэгээр гүнүүд нээгдэж, үүлнээс шүүдэр унасан.


Түүнийг дуугарахад тэнгэрүүдэд ус шуугидаг бөгөөд Тэрээр газар дэлхийн төгсгөлөөс үүлсийг хөөргөдөг. Тэрээр бороонд зориулж цахилгаан бүтээж, Өөрийн агуулахуудаас салхийг гаргадаг.


Үндэстнүүдийн шүтээнүүдийн дунд бороо оруулдаг шүтээн бий юу? Эсвэл тэнгэр аадар бороо хайрлаж чадах уу? Энэ нь Та биш гэж үү, бидний Бурхан ЭЗЭН? Тийм учраас бид Танд найдаж байна. Учир нь эдгээр бүх зүйлсийг хийсэн нэгэн нь Та билээ.


Тэд зүрх сэтгэлдээ “Намрын болон хаврын бороог хоёуланг нь улиралд нь өгдөг, бидэнд зориулан ургацын тогтоогдсон долоо хоногуудыг хадгалдаг ЭЗЭН Бурханаасаа одоо эмээцгээе” гэдэггүй.


Би Израильд шүүдэр шиг байх болно. Тэр сараана цэцэг шиг дэлбээлэн, Ливаны хуш мод шиг үндэслэнэ.


Сионы хөвгүүд ээ, хөгжилтэй байгтун. Өөрийн Бурхан ЭЗЭНий дотор баясаж баярлагтун. Учир нь Тэр та нарыг зөвтгөхийн тулд эхний бороог та нарт хүртээн, та нарын төлөө бороог асгаж, урьдын адил эхний болон сүүлийн бороог оруулж өгсөн.


“Түүгээр ч барахгүй ургац хураах хүртэл гурван сар үлдээд байхад Би та нараас бороог татсан. Тэгээд Би нэг хот уруу бороог явуулж, нөгөө хот уруу бороог явуулаагүй. Нэг хэсэгт нь бороо орж байхад, бороо ороогүй хэсэг нь хатсан.


Тэгснээрээ та нар тэнгэр дэх Эцэгийнхээ хүүхдүүд болно. Учир нь Тэр Өөрийнхөө нарыг хорон муу болоод сайн хүмүүс дээр мандуулж, зөвт болоод зөвт бус хүмүүс дээр бороо оруулдаг юм.


Иосефын тухай тэр хэлэв. —Түүний нутгийг ЭЗЭН ерөөж, тэнгэрийн үнэт зүйлс, шүүдэр ба газрын гүнд хадгалагдах усаар,


Израиль амар түвшин сууж, Иаковын булаг нь үр тариа, шинэ дарсны газарт ганцаархнаа байна. Түүний тэнгэр бас шүүдэр буулгадаг.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa