26 Энэ нь хүмүүсгүй газарт, нэг ч хүнгүй цөл дээр бороо авчрахын тулд бөгөөд
26 Хүмүүсгүй газарт, хүнгүй цөлд бороо оруулахын тулд,
бороонд хязгаарыг, аянга цахилгаанд хэмийг тогтооход
Учир нь Тэрээр усны дуслуудыг дээшээ татдаг бөгөөд тэр дундаас бороог бий болгодог.
Шийтгэхийн тулд ч, Өөрийн ертөнцдөө зориулан, эсвэл хайр энэрлийн тулд Тэрээр үүнийг учруулдаг бөлгөө.
Үерийн сувгийг, эсвэл аянгын мөрийг хэн татсан бэ?
Тэрээр газар дэлхий дээр хур бороо өгч, талбайнууд уруу ус илгээдэг бөгөөд
Тэрээр цөлийг усны цөөрөм, Хатсан газрыг усны булгууд болгон хувиргадаг.
Тэрээр дэлхийн зах хязгааруудаас уур манангуудыг дээшээ хөөрүүлдэг. Тэр бол бороонд зориулан аянга цахилгааныг бүтээж, Өөрийн агуулахуудаас салхийг гаргадаг.
Хээр талын бэлчээрүүд ч дуслуулж, Толгод баяр баясгалангаар хучигддаг.
Түүнийг дуугарахад тэнгэрүүдэд ус шуугидаг бөгөөд Тэрээр газар дэлхийн төгсгөлөөс үүлсийг хөөргөдөг. Тэрээр бороонд зориулж цахилгаан бүтээж, Өөрийн агуулахуудаас салхийг гаргадаг.
Үндэстнүүдийн шүтээнүүдийн дунд бороо оруулдаг шүтээн бий юу? Эсвэл тэнгэр аадар бороо хайрлаж чадах уу? Энэ нь Та биш гэж үү, бидний Бурхан ЭЗЭН? Тийм учраас бид Танд найдаж байна. Учир нь эдгээр бүх зүйлсийг хийсэн нэгэн нь Та билээ.