15 Хорон муугаас тэдний гэрэл авагдсан бөгөөд өргөгдсөн гар хугарав.
15 Гэм буруутнаас гэрэл гэгээ нь авагдсан. Бардамнан өргөсөн гар нь хугарсан.
Тэд түүн уруу буун ирэхэд Елиша ЭЗЭНд залбиран, —Энэ хүмүүсийг сохор болгооч, би залбирч байна гэв. Ингээд Елишагийн үгийн дагуу Тэр тэднийг сохор болгожээ.
Тэрээр гэрлээс харанхуй уруу хөөгдөж, оршин суугчидтай ертөнцөөс зайлуулагдсан ажээ.
Үнэндээ хорон муу хүний гэрэл унтарч, түүний галын дөл ямар ч гэрэл өгдөггүй.
Бусад нь гэрлийн эсрэг тэрслэгчидтэй хамт байсан билээ. Тэд гэрлийн замыг мэдэхийг ч, түүний жимээр явахыг ч хүсдэггүй.
мөр минь нуруунаасаа тасран, гар минь тохойгоороо хугараг.
Энэ нь лацны шавар шиг өөрчлөгдсөн. Тэд хувцас мэт болцгоодог.
Өдрөөр тэд харанхуйтай учирч, үд дунд ч шөнө мэт тэмтэчдэг.
Харин Тэрээр тэдний амны сэлмээс хийгээд ядуусыг хүчтэний савраас авардаг.
Хорон муу хийгээд бузрыг үйлдэгчийн гарыг хугалж, Юу ч олохгүй болтлоо түүний хорон мууг хайн илрүүлээч.
Учир нь хорон санаатны гар нь хугалагдана, Харин зөв шударга хүнийг ЭЗЭН дэмждэг.
Хар санаатны зам нь харанхуй мэт буюу. Тэд юунд бүдэрч байгаагаа ч үл мэднэ.
Тэрээр харанхуйг авчрахаас өмнө, мөн бүрэнхий уулс дээр хөл чинь бүдрэхээс өмнө та нарыг гэрэл гэгээг найдан хүлээх хооронд Тэрээр түүнийг гүн харанхуй, үхлийн сүүдэр болгохоос өмнө өөрсдийн Бурхан ЭЗЭНд алдрыг өргө.
Тиймийн тулд Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. “Харагтун, Би Египетийн хаан Фараоны эсрэг байгаа бөгөөд түүний эрүүл болон хугарсан гаруудыг хоёуланг нь хугалж, түүний гараас илдийг нь унагаах болно.
Харин санаатайгаар үйлдэгч нь нутгийн уугуул хүн ч бай, эсвэл харийн хүн ч бай тэр нь ЭЗЭНийг доромжилж буй юм. Тэр хүн ард олныхоо дундаас таслагдах ёстой.