16 Өтгөн үүлсийн давхаргуудын тухай болон мэдлэгээр төгс Нэгэний гайхамшгуудыг чи мэддэг үү?
16 Өтгөн үүлсийн агаарт хөвөхийг, мэдлэгээр төгс Нэгэний гайхамшгуудыг чи мэдэх үү?
Тэрээр ус чийгийг Өөрийн зузаан үүлс дотор цуглуулдаг боловч усан доор үүлс задарч унадаггүй.
Үүлсийн тархахыг хийгээд Түүний оршихуйн нижигнэх дууг хэн нэгэн ойлгож чаддаг уу?
Үнэхээр миний үгс худал биш юм. Мэдлэгээр төгс нэгэн чамтай хамт байна шүү дээ.
Иов оо, үүнийг сонс. Зогсоод, Бурханы гайхамшгуудыг эргэцүүл.
Бурхан тэдгээрийг хэрхэн үндэслэж, Өөрийн үүлсийг хэрхэн гялбуулдаг болгосныг чи мэдэх үү?
Өмнөдийн салхинд газар тайван бөгчим байхад та нарын хувцас дулаан байдаг.
Бурхан бидний ухаарч чадахгүй агуу зүйлсийг үйлдэн Өөрийн дуу хоолойгоор гайхамшигтайгаар аянга буулгадаг болой.
Тэрээр агуу, ухааршгүй зүйлсийг болон тоо томшгүй гайхамшгуудыг үйлддэг юм.
Өө, ЭЗЭН, Таны үйлс хичнээн их вэ! Мэргэн ухаанаар Та тэд бүхнийг бүтээсэн. Газар дэлхий Таны баялгаар дүүрэн юм.
Бидний Эзэн агуу болоод хүч чадлаар дүүрэн. Түүний оюун ухаан хязгааргүй юм.
Бид тэдгээрийг хүүхдүүдээс нь нуухгүй. Харин ирэх үеийнхэнд ЭЗЭНий магтаал, Түүний хүч чадал болон Түүний үйлдсэн гайхамшигт ажлуудыг тунхагла.
Царцаанууд шиг оршин суугчидтай дэлхийн тойрог дээр залрагч нь Тэр билээ. Тэр тэнгэрийг хөшиг мэт татаж, майхан мэт дэлгэн оршдог.